Реппер Фредо Сантана нас баржээ
2018-01-22

Америкийн уран бүтээлч, реппер Фредо Сантана Лос Анжелес дахь гэртээ нас барсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрээр дөнгөж 27 настай байжээ.

 

 

Реппер залуу өнгөрсөн оны аравдугаар сараас  элэг, бөөрний дутагдалд орж, өнгөрсөн хугацаанд эмчлүүлж байсан юм.

 

Тэрээр Чикаго хотноо төрсөн бөгөөд хамгийн алдартай репперүүдийн нэг Кейт Сокартын үеэл дүү аж.

 

Фредо Сантанагийн эмээ “CNN” агентлагт “Хүү минь саяхнаас өвдөж эхэлсэн. Гэхдээ тэр минь гэр бүлээ зовоогоогүй” гэж хэлжээ.

 

Репперийн найз бүсгүй өнгөрсөн оны зургаадугаар сард амаржиж, хүүтэй болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин