О.Баасанхүү гишүүн хэвлэлийн хурал зарлалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал зарлалаа. Хурал өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны хуралдааны үүдэнд болно. Тэрбээр сүүлийн үеийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө хэмээн зар тараалаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэх хурал өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхэд болсон. Шүүхээс МАХН-ыг дотоод зөрчлөө шийдэхийг хүсч, О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзсан юм. Эл асуудлаар тэрбээр мэдээлэл өгөх бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ