“Хавар” ОАК-ны тухай сонирхолтой баримтууд
2018-01-22

 

МҮОНТ-ийн бүтээл “Хавар” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод буй. Уг киноны талаарх сонирхолтой баримтыг та бүхэнд хүргэж байна.

 

  • “Хавар“ ОАК МҮОНРТ-ээр гарах анхны 4К форматын буюу хамгийн орчин үеийн, өндөр нягтаршилтай дүрсээр авсан олон ангит кино болж байгаа бөгөөд олон улсын форматад нийцсэн, анги болгон нь 40 минутын урт, нийтдээ 19 ангитай олон ангит кино юм.

 

  • “Хавар“ ОАК Юнителийн Номадиа Пикчерс болон МҮОНРТ-ийн бүтээлчдийн анхны хамтын бүтээгдэхүүн бөгөөд зураг авалт нь 2017 оны 8-р сараас эхлэн 3 сар үргэлжилж энэ оны 11-р сард дууссан.

 

  • “Хавар“ олон ангит киног МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн найруулагч Л.Ариунжаргал (“Хэцүү анги“,“Хоймор өнжих нар”) тэргүүтэй уран бүтээлчдийн баг бүтээж, МҮОНРТ-ийн талаас захирал Л.Нинжжамц, Номадиа Пикчерсын талаас Б.Наранбат, Б. Мөнхтуяа нар продюсерээр ажилласан.

 

  • “Хавар“ олон ангит өнөөгийн залуусын амьдралын баяр баясгалан, зовлон бэрхшээл, ирээдүйг зорих хүч эрмэлзэлийг харуулсан, орчин үеийн хөгжим, дуугаар чимсэн, тушлагатай бөгөөд олон залуу жүжигчид, уран бүтээлчдэд тулгуурласан шинэ үеийн ОАК кино болсон юм. Тус киноны үйл явдлууд загвар хувцасны дизайн, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээлийн олон салбарт өрнөж байгаа.

 

  • “Хавар“ ОАК-д туршлагатай жүжигчид Б. Тунгалаг (МУГЖ), Х. Бат-Ундрал (МУСТА), Н.Амарсанаа, Ж.Оюундарь (МУГЖ), Б.Отгонбат (МУСТА), Д.Хишигдэлгэр нар тоглож, гол дүрүүдийг залуу дуучид, жүжигчид Х.Жүлдыз, Ц.Анхбаяр, Ц.Асардарь, Г.Ганбат нар бүтээж, дүрүүдэд Ж.Уянга, Ж.Намуун, Э.Аззаяа, Т.Бэлгүтэй, Г.Мишээл, Э.Мөнхтөр (МУСТА), Д.Дагиймаа, Д.Сарангэрэл, Г. Алтангэрэл нар тоглож, Монголын өнөөгийн залуучуудын эрч хүч, хүсэл мөрөөдлийг харуулсан. 

 

  • “Хавар“ ОАК-ийн зохиол, орчин үеийн шинэлэг, оригинал дуу олонтой. Тус кинонд зориулж залуу дуучид Ж.Намуун, Б.Ганга Оргил нар тусгайлан 8 шинэ ая дуу бүхий саундтрэк (ОСТ) бүтээсэн бөгөөд аниме зургийг залуу зураач Э.Энххүслэн бүтээсэн. 

 

  • Киноны энэхүү зохиолыг бүтээж, залуу дуучдын бүтээлийг бий болгоход Швейцарын Хөгжлийн Агентлаг анх санаачилж, олон байгууллагууд, аж ахуйн нэгжүүд зохиол болон киноны зураг авалтад туслалцаа үзүүлж, өргөнөөр хамтран ажилласан.

 

  • “Хавар“ ОАК-ийн товч агуулга: тансаг орчинд өссөн ч, эгзэгтэй үед өөрийн чадлаараа гэр бүлийн бизнесээ аврах хүнд сорилтой тулгарах Маралын хорвоо, дэлхийн түвшний дизайнер болох нандин мөрөөдлөө өвөртөлсөн ч, өдөр тутмын амьдралаа авч явах, эмээ дүүгийнхөө төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Билгээгийн амьдрал тохиолдлоор, ар араасаа ээлжилсэн гэнэтийн санаандгүй үйл явдлуудаар хувь тавилангаар холбогдоно. Билгээ, Марал хоерын хооронд анхнаас үйл ойлголцол нь үүсч, аль алинд нь хувь заяаны томоохон сорилтуудыг тохиолдох боловч хайр, зүтгэл хөдөлмөр, гэр бүлийн үнэт зүйлс залуусыг хүндхэн сорилтуудыг даван туулж амжилтанд хүргэж чадах болов уу?
Shuud.mn
Сонин хачин
usan jonhuu:
togloj baigaag ni haraarai korea kino l baina leee
2018-01-23
дг:
Амжилт!
2018-01-22