АНУ ирэх онд ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэнэ
2018-01-23

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс “Ирэх 2019 оны эцэс гэхэд Израйлийн Тель Авив хотоос АНУ-ын Элчин сайдын яам Иерусалим хот руу нүүх болно” хэмээн мэдэгдлээ.

 

 

Дэд Ерөнхийлөгч Ойрхи Дорнодын гурван улсад гэнэтийн айлчлал хийж байна.

 

Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Иерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдсэн юм.

 

Уг шийдвэрт Израйлийн эрх баригчид талархаж буйгаа илэрхийлсэн бол өнөөг хүртэл палестинчууд эсэргүүцлээ илэрхийлсээр буй.

 

Майк Пенс Израйлийн парламентад Элчин сайдын яамаа нүүлгэх тухайгаа хэлэх үед нэгэн гишүүн “Иерусалим бол Палестины нийслэл юм” гэж хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлэхэд танхимд байсан гишүүд дургүйцлээ илэрхийлэж, хэсэг хугацаанд үймээн дэгдсэн байна.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин