Алдаа гаргасан удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө
2018-01-23

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын 2018 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан даалгавар өглөө.

 

Албан даалгаварт компанийн засаглалыг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангах, дээд шатны байгууллага, яам, төрийн захиргааны байгууллагын зардлыг санхүүжүүлэхийг зогсоох, компанийн удирдах ажилтнууд гадаадад дур мэдэн явахгүй байх, удирдлага менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, өр, авлагыг бууруулах, тендерийг цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод зохион байгуулж, үндэсний үйлдвэрийн барааг тусад нь багцалж, тэргүүн ээлжинд авахыг тусгасан байна. 

 

Мөн төрийн өмчит компаниудын удирдлагууд тухайн компанийн ажилтныг үндэслэлгүй ажлаас халсан тохиолдолд гарсан хохирлыг хувийн өмчийн эд хөрөнгөөр төлүүлэх, компанийн удирдлага, ажиллагсадын цалин, урамшууллыг компанийн эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, ашигт ажиллагаа зэргийг харгалзан тогтоох санал боловсруулж хоёрдугаар сарын 15-ны дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ирүүлэхийг даалгалаа.  

 

Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сард төрийн өмчит компаниудын захирлуудын контрактын гэрээг дүгнэнэ. Гэрээг дүгнэхдээ алдагдалтай ажилласан, төсөвт төвлөрүүлэх татвар, төрийн өмчийн ноогдол ашгийг төвлөрүүлээгүй, ТУЗ-ийн хуралдаа удаа дараа ирээгүй, байгууллага дээрээ дарамт, шахалт үзүүлдэг, ажиллагсадтайгаа ёс зүйгүй харьцах зэрэг алдаа дутагдал гаргасан удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.  

Эх сурвалж: ТӨБЗГ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ATYT n zaxiral Delgernaran gej noxriig yaraltai arga xemjee abaxgui bol tend ix l um bolj bna da.Zarim ni ATG t shalgagdaj bna.
2018-01-23
Өвгөн:
Компанийн засаглалыг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангах монгол оо гэсэн хүн олдоно доо, бий, харин ажиллуулж харах байлгүй, цаг бас хэрэгтэй, олон асуудал бий биз, гэхдээ зах зээл гэдэгт бэлэн хүн байдаг гэдэг үлгэр шүү, заавал ажилаа эхлээд мэдэх ёстой болно.
2018-01-23
Зочин:
ӨӨРИЙГ НЬ ЭХЛЭЭД ЧӨЛӨӨЛМӨӨР НӨХӨР БИЛЭЭ.ЯРЬЖ,ХАРЖ БАЙГАА НЬ ЦААНАА НЭГ Л БИШ БӨӨН ЗАЛЬ ХАРАГДААД БАЙГАА ЮМ
2018-01-23
Hahaha:
Daraagiin eelj...
2018-01-23
zurhaich:
ih byjignaan ih syirel dagyyldag jamtai
2018-01-23
Зочин:
Аргагүй шүү дээ. Дараагийн ээлж хоолондоо орох болсон доо
2018-01-23
zochin:
umnuh 4 jild turiin umchit baiguulaguud bugd aldagdaltai ajillaj baisan AN yamarch arga hemjee abaagui huvaaj idsen aldagdaliig ard tumen tulsun
2018-01-23