Хатан хааны ач охин сүй тавьжээ
2018-01-23

Их Британийн хатан хаан II Элизабетийн хүү, хунтайж Эндрьюгийн бага охин Южин сүй тавьсан тухайгаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 27 настай гүнжтэн өөрөөсөө дөрвөн насаар ах Жаск Брусбанк гэх залуутай гэрлэхээр болсон байна.

 

“Уг мэдээг сонссон хатан хаан ихэд баярлаж буйгаа дуулгасан” талаар хостой уулзсан Хатан хааны бие төлөөлөгч мэдэгджээ.

 

Хос сүй тавьсан тухайгаа анхлан Британийн “ВВС” агентлагийн хөтлөгч Мэтт Бэкиртэй уулзах үеэрээ хэлсэн байна.

 

 

Гүнж “Гэрлэх санал үнэхээр итгэхийн аргагүй байсан. Жаск нэг өвдөг дээрээ сөгдөн суугаад "Надтай гэрлээч” гэж хэлсэн. Би итгээгүй. Үнэхээр баяртай байна” гэж хэлжээ.

 

Тэд 2010 оны хоёрдугаар сард хунтайж Эндрьюгийн 50 насны төрсөн өдөрт зориулсан арга хэмжээний үеэр анх уулзаж байжээ.

 

Харин уг уулзалтаас гурван сарын дараа Лондон хотын нэгэн шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа хэвлэлийнхэнд баригдсан юм.

 

2011 оны гуравдугаар сар буюу гүнжийн 21 насны төрсөн өдрөөр хос үерхдэг тухайгаа олон нийтэд мэдэгджээ. 2016 оны наймдугаар сард хосыг сүй тавьсан хэмээн мэдээлсэн ч уг мэдээллийг гүнж батлаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин