Олон улсын стандартад нийцсэн агч модон шалтай боллоо
2018-01-23

 

Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний хэмжээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдар, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, албаны спортыг хөгжүүлэх зорилгоор ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны хамт олон спорт заалныхаа шалыг агч модоор шинэчиллээ.

 

Цэвэр байгалийн энэхүү агч модон шал нь хүний биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй тамирчдын бэлтгэлийн явцад авч болох бэртэл гэмтлийг 70 хувь багасгах давуу талтай юм байна.

 

Улс, бүсийн болон олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах 256 хүний суудалтай тус заал ийнхүү олон улсын жишигт нийцсэн, америк технологиор хийгдсэн шалтай боллоо.

 

Заалны шалыг шинэчлэх ажлыг “Булган Шонхор” ХХК 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AHCH MODNOOS SHEGU
2018-01-24
Зочин:
khoyoryn khoorond iim jijig yum olnyg barikhaar kheden miangan khunii tom ordon khediig bariji boldogguy yum baykh daa?
2018-01-23
Зочин:
Sport tanhim
2018-01-23