Ц.Нямдорж: Биднээс ”нялхсын өвчин” салахгүй байгаа
2018-01-23

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уг хуулийн төслийг танилцуулсан юм. Тэрбээр:

 

-“Нэг иргэн, нэг бүртгэл” гэсэн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Гол агуулга нь иргэний бүртгэлийг цахимжуулах юм. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл гэсэн гурван хуулийн төслийг оруулж ирж байна гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулав.

 

УИХ-ын гишүүн Н.Батнасан:

 

-Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувь энэ хуулиар өөрчлөгдөх үү. Бүртгэлийн шинэчлэл ямар шатанд байна вэ?

 

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү:

 

-Бид 1.4 жил бүртгэлээ цахимжуулах үүднээс техникийн шинэчлэл хийсэн. “Монгол Улсын ой санамж 1, 2, 3” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Иргэний бүртгэлийн газарт иргэдийн оочер дугаар  их байгаа гэдэг. 2016 онд бид иргэний үнэмлэх, гадаад паспортын бэлдэц байгаагүй учир 45 хоногоор саатаж байсан. Одоо 7 хоногийн дотор паспорт гарч байгаа. Яаралтайгаар гурав хоногийн дотор паспортыг гаргана. Бид шуурхай үйлчилгээр бүрдүүлж чадсан. Манайтай аюулгүй байдлыг хангах үүднээс хамтарч ажилладаг байгууллагуудтай зарим мэдээллийг нууцлалын дагуу цахимаар авч байгаа.

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувьтай холбоотой асуудал энэ хуульд хөндөгдөөгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Оюуны өмчийн бүртгэлийг улсын бүртгэлтэй нийлүүлчихсэн нь буруу. Хоёр тусдаа үйл ажиллагаатай байгууллага. Оюуны өмчөө бүртгүүлэх гэж ирж байгаа өргөдлүүдэд дүн шинжилгээ хийж байгаа экспэртүүдийн санал гомдол ямар байна вэ? Газрыг байшин барилгатай хамт бүртгүүлэх зөв үү? Бүртгэлийг онлайн болгоно гээд байна. Цаасан дээр давхар архивлана биз дээ.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Уг нь энэ байх ёстой. Ном журмаараа байдаг юмыг буулгаад дахиад сэргээдэг нялхсын өвчин биднээс салахгүй байгаа. Дотоодын цэргийг нэгтгэчихээд дахиад салгаж байна. Оюуны өмчийн  газрын бие даасан хэлбэрийг сэргээх ёстой. Хавраас энэ хуулийн төслийг оруулж ирнэ. Цаашид төр тогтвортой,суурьтай байсан нь дээр. Мэдээлэл өгөх нь онлайнаар явдаг юм байгаа биз. Бүртгэл цаасан дээр явах хэрэгтэй.  Германд явж байхад 200-300 жилийн өмнө байшингийн бүртгэл хийж байсан. Ингэхдээ бичгийн машинаар биш гараар бичиж байсан. Цахим орчин тийм ч найдвартай биш. Хакердвал юу ч үгүй болно.

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Хууль эрхзүйн бүртгэл, эдлэн газартай холбоотой асуудал гардаг. Иргэний хуульд нийцүүлж оруулж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Манай улс хүнээ бүртгэж чадаж байна уу. Жишээ нь, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 17мянган оршин суугч байгаа. Өдөртөө орж гардагтайгаа нийлээд 30 мянган иргэн байдаг. Дээр нь  эд хөрөнгийн бүртгэлийн байцаагч аймагт л байна. Суманд ажиллуулаач ээ.

 

ОӨУБЕГ-ын  дарга Р.Содхүү:

 

-Миний харъяанд 27байцаагч ажилладаг. Орон тоог цаашид нэмэхгүй гэсэн. Аймгуудад эд хөрөнгийн байцаагч байгаа. Үүн дээр үл хөдлөх хөрөнгийн байцаагчийн орон тоо гарсан. Гэхдээ бид  орон тоогоо нэмэхгүйгээр зохицуулж байна. Суманд хөдлөх хөрөнгийн байцаагч байхгүй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УИХ-д ч, дарга цэргээр тавьсан хүмүүс дотор нь ч даан ч дээ гэхээр хүмүүс байх юм аа
2018-01-23
Зочин:
Содхүү гэж эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүнээс өөр эжиллачих хүн алга уу, сэжгийн бүдүүлэг амьтан
2018-01-23
Иргэн:
Гоё зураг бна. Энэ цаг үеийн шударга ёс, хуульт ёсны толь болсон 2 эрхэм
2018-01-23
123aa:
ene sodhuu dandaa minii esvel bi gej yarinaa hujaa hun shig8 hujaa humuus l yum yarihdaa bi esvel minii gej ireed l yaridag
2018-01-23
zochin:
iim zunug zalgasan medrel yumnuud udirdaj bhad yaj hugjih ve burtgeliin sistem, yadaj 2 tom boomtdo baitsaagch ajillulj bolno sh de, iimhen yumiig shiidej chadahgui bj mini medeld gej ireed l hutsaj gene
2018-01-23
dsn:
sumand gej balairaad bh hereggui shuudee ,zamiin uud boomt altanbulag boomtoo baitsaagchtai bolgood ugvul boloo bish uu? ih l tom darga minii medeld gej ireed medrelteed yahavdee hu .
2018-01-23