МҮЭХ: Шатахууны хомсдол үүсгэж буй импортлогчдод хариуцлага тооц

МҮЭХ-ноос шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцох үүргээ биелүүлэхийг Засгийн газраас шаардаж байна.
Шатахууны үнийн зөвлөл энэ сарын 18-нд “АИ-92”, “А-80” бензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Мөн “А-95”, “А-98”, “Евро-5” зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзсэн юм. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Зөвлөмж гарснаас хойш МҮЭХ-ноос шатахуун түгээх газруудад шалгалт хийхэд маш урт дараалал үүссэн байсан” гэв. Тиймээс МҮЭХ-ноос шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардлаа.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ