Зочид буудалд болсон халдлагаар 22 хүн амиа алджээ
2018-01-23

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах төрийн өмчид “Intercontinental” зочид буудал өнгөрсөн амралтын өдөр террористуудын дайралтад өртсөн билээ. Зэвсэглэсэн террористууд галт тогооны өрөөгөөр дамжин, зочид буудлын төв хэсгийг хяналтадаа оруулжээ. Террористууд гадаадынхныг гол байгаа болгож Гадаадынхан хаана байна” хэмээгээд тус буудалд буудаллаж байсан 14 гадаадын иргэнийг ямар ч өршөөлгүй хөнөөжээ.

 

 

Армийнхан 24 цаг тэмцэж, зочид буудлыг бүрэн чөлөөлж, 160 гаруй хүнийг эсэн мэнд аварчээ.

 

Алан хядах “Талибан” бүлэглэл уг халдлагатай холбоотой хэмээн албаныхан мэдэгдэв. Тэгвэл халдлагаар амиа алдагсдын тоо 22-д хүрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Халдлагаар Украины есөн иргэн, Германы нэг иргэн, Грек болон Казахстаны тус тус нэг иргэн амиа алджээ.

 

Халдлага болох үед уг зочид буудалд олон улсын IT инженерүүдийн уулзалт, зөвлөгөөн болж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин