Сумоч Н.Цэвэгням түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө
2018-01-24

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг,  ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин гардуулан өгөх ёслол боллоо. Энэхүү автомашиныг Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сумоч Н.Цэвэгнямтай хамтран өгч байгаа юм.

 

Өмнө нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тус сантай хамтран өөрийн төрсөн нутаг Налайх дүүргийнхээ эмнэлэгт "диализийн” буюу бөөрний таван аппаратыг бэлэглэж байсан. Тэгвэл энэ удаад түргэн тусламжийн дуудлагын авто машин олгож байна.

 

Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Японы Токуда сангийн Монгол дахь төлөөлөгч Р.Жигжид, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар оролцлоо.

 

Налайх Эрүүл мэндийн төв нь одоогийн байдлаар 6 автомашинтайгаар түргэний дуудлаганд ажиллаж байгаа бөгөөд түргэний дуудлагаар очих хугацааг 20 минутад багтаах зорилго тавин ажиллаж байгаа аж. Дүүргийн хувьд алсын 2 хороотой, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн бүсэд гарах эрсдэл их  зэрэг онцлогтой учир энэ зорилтоо хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдгийг ЭМТ-ийн дарга Л.Байгал онцлон хэллээ.

 

Энэ үеэр зочид 50 ортой хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 30 оронд 40 гаруй хүүхдийн хүлээн авч байсныг бодоход энэ жил тохилог, дулаахан, шинэхэн эмнэлэгтээ хүүхэд багачуудад  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Ханиад томууны дэгдэлтийн үед дүүргийн ЭМН-ийн уламжлалын эмч нарыг хүүхдийн эмнэлэгт шилжүүлэн ажиллуулахаас гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулснаар ханиад томууны дэгдэлт харьцангуй буурчээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
nutagiin naizdaa bayarlalaa.
2018-02-01
лх...:
сайн хүү.хөлсөөрөө олсон цэвэр хөрөнгө шүү.олигархууд аа.
2018-01-30
Иргэн:
ЦЭВЭГНЯМ БОЛ ДАРУУХАН МОНГОЛД СЭТГЭЛТЭЙ ШҮҮ ҮНЭХЭЭР ЭНГИИН САЙХАН ЗАЛУУ ШҮҮ БАЯРЛАЛАА
2018-01-29
Зочин:
Хүн өгөе гэвэл ганцаасаа гэдэг Цэвэг ням их буянтай үйлс бүтээж явна ажилд нь их амжилт хүсэе Харин японы хүргэн Даваажаргал гэж харамчийн хар тулам эх орондоо юу бүтээж байгаа вэ?Архи ууж танхайрсан хүнийг өмөөрөөд л мөнгөө хав дараад байхаар нэг юм бодооч тэнэг хүн байна лээ дээ
2018-01-29
зочин:
жил болгон л унаа тэрэг өгч байх юм хувалзууд нь хуваагаад идчихдэг юм уу,хүнээс биш төр нь өөрөө авч өгөх сэтгэлтэй байгаач,ЭРХЭМ СУМОЧ ЗАЛУУДАА БАЯРЛАЛАА
2018-01-27
Зочин:
баярлалаа
2018-01-26
Зочин:
tur zasag gej baihgui shuu! heden chenjuud l bii
2018-01-24
Төмөрөө:
Цэвэгнямын аав нь нуруутай дөлгөөн даруухан сайхан хүн байж билээ. Бид хамт ажиллаж байсан юм. Цэвэгнямыг бусдад тусалж буян хийж байгаад нь аав нь баярлаж байгаадаа
2018-01-24
лх...:
сайн хүү.хөлсөөрөө олсон цэвэр хөрөнгө шүү.олигархууд аа.