Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
2018-01-24

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Сургалт, зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав үг хэллээ.

 

 

Тэрбээр “Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудад улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл, гадаад, дотоод аюулгүй байдал, удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлах, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилттой уялдуулж цагдаагийн төв байгууллагаас үүрэг, ажлын чиглэл өгнө. Удирдах ажилтнуудын зохион байгуулалт, идэвх, санаачилгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо хэрхэн хангаж, ямар үр дүнд хүрэх нь шалтгаална. Та бүхнийг хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо бүрэн ханган биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэж онцлон хэлээд, удирдах ажилтнуудыг сургалт, зөвлөгөөндөө идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг хүссэн юм.

 

 

Сургалт, зөвлөгөөн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Цагдаагиин хувцастай дээрэмчдээсээ сал гэр бүлиинхээ арьсыг хуулдаг ахлах офицерүүдээсээ сал байраар нэг зодоон цагдаа нэртэй архичдаасаа сал цагдаа нэртэй цалин нь хаана ч үгүй ланд 80,100 тай авгайнхаа дансаар авлига авдаг гаруудаасаа сал
2020-01-21
Зочин:
ЦАГДАА НЭРТЭЙ АВИЛГАЧ НАРААСАА САЛААЧЭЭ ЭРҮҮГИИН БОЛОН БУСАД ХЭРГИИГ ҮНЭЛЖ АВИЛГА АВДАГ ЁС ЗҮЙГҮЙ ЦАГДААГИИН ОЦИЦЕРҮҮД ИХ ИИМ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДЭЭСЭЭ ХАГАЦ ЦЕГ АЛБАН ХААГЧДЫНХАА АР ГЭР ГЭР БҮЛ ТЭЙ НЬ УУЛЗАЖ ОРОН ГЭРИИГ НЬ ҮЗЭЖ ХАРЖ ТАНИЛЦАААЧ ТАНАЙ ХҮЧНИИ ХҮЧИРХИИЛЭГЧ НАР ЧИНЬ ЭХНЭР ХҮҮХДҮҮДЭЭ ИХ ЗОДОЖ ТАНХАРЧ БАЙНА ЗАВААН ЮМНУУДААСАА ЦАГДААГИИН БАЫГУУЛАГЫН НЭР СҮРИИГ АВРАХ ХЭРЭГТЭЙ
2018-09-24