Дорноговьд газрын тос боловсруулах үйлдвэр барина
2018-01-24

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Үүнтэй холбогдуулан сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо.  

 

Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.

 

Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм.

 

Товч мэдээ:

-  Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 468 сая ам.долларын санхүүжилтийг эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох чиглэлд зарцуулах юм.

-  “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 0,2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээлийг хотын агаарын бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөөд байна.

-  Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийг хоног тутамт 0.050 хувь байхаар тогтов.

-  Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал, үүнд шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг батлав. Индексийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тооцож нийтэд зарлаж байхаар боллоо.

-  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлахаар тогтов.

-  “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг батлав. Журам нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх барилгын салбарын иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоох, бүртгэх болон түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах юм.

Эх сурвалж: zasag.mn 

Shuud.mn
Сонин хачин
unen:
Arai arai. soc-iin uyed nerj baisan togoonuud yasan? tend tomor zam baisan shd ee. arai ch dee. hen ni horlon suitgeed hayachiv. hiie gevel jiliin dotor l hiigdeh ajil shd ee. Deer baigaa Shithole-uud hen ni tsavchaa hiihnuu geed neg negniigee harsaaar baigaad odii hurlee shd ee, Tansagmaagiin hiisen gereeg tsutslaad hurdan neftee bariachee. esuul neg shithole-ni bas horolmaadaad baigaam uu? Neriig ni zarlachih ter horchin Shithole-iig.
2018-01-25
Зочин:
SAINSHANDIIN HAANAAS BATSHIREETRUU 20 KM TUMUR ZAM TAVIH VE GEH MET TEZU
2018-01-24
Зочин:
хэдэн газар ч бууриа сэлгэв, төрийн бодого гэж байна уу? барих гэсээр байтал, параагийн сонгуулиар гарч ирсэн хүмүүс газрыг нь өөрчлөх биз
2018-01-24