Кардашиан тээгч эхийн тусламжтай дахин хүүхэдтэй болохыг хүсчээ
2018-01-25

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нэр энэ сарын 15-нд тээгч эхийн тусламжтай гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

 

Хос бяцхан охиндоо Чикаго Уэст гэх өвөрмөц нэрийг хайрласан юм.

 

Кардашиан өнгөрсөн онд өөрөөрөө төрөх боломжгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж, тээгч эхийн тусламжтай бүл нэмэхээр болсон тухайгаа өгүүлсэн аж.

 

Тэгвэл Чикаго охиныг тээн төрүүлсэн бүсгүй Кейни, Кардашиан нар дахин хүүхэд төрүүлж өгөх хүсэлтэй байгаа талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг саналыг хос хүлээн авбал тэд дөрвөн хүүхэдтэй болох юм. Гэхдээ уг мэдээллийг хос батлаагүй ч холын эх сурвалж “TMZ” сайтад уг мэдээллийг анх өгчээ.

 

Тэрбээр Дээрх саналыг тээгч эх бус Кардашиан анх тавьсан. Тэрбээр дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин