ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзалт хийж байна

ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирээд байна. Засгийн газар ОУВС-гийн төлөөлөгчидтэй хийх уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС-тай хийх уулзалтууд эхэллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахьсан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бас харилцан ярилцаж, ойлголцож шийдэх асуудлууд ч бас байгаа" хэмээн цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ