Ц.Цогбадрах “АЛТАН ГРАНПРИ”-аас медаль зүүлээ
2018-01-27

 

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн боллоо.

 

Тэрбээр Красноярскын дэвжээнд тэрбээр 1/8 шигшээд Кыргызстаны Хуршид Парпиевыг 12:1-ээр, шөвгийн наймд Туркменистаны Меретмухамет Атаевыг 10:0-ээр тус бүр оноогоор цэвэр ялж, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга эзэн орны Азамат Тускаевт 0:7-гаар ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Барис Кайяг 5:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо.

 

Манайхны өндөр амжилт үзүүлдэг тус жинд хамгийн сүүлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2015 онд хүрэл медаль хүртэж байв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mundag bnaa. Bas turshlaga bolson bnaa.
2018-01-28