Сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2018-1-29

Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол ОУБ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” хамтран зохион байгуулж буй сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.

 

Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 70 орчим алба хаагч хамрагдаж байна.

 

 

 

 

  Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын Онцгой байдлын  хэлтсийн дарга Б.Ванчиндорж, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ын сургалтын албаны дарга Н.Мөнхбаяр нар оролцон, сургалтанд оролцогчдод амжилт хүссэн юм.

 

 

Ард иргэдэд гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар цэгцтэй мэдлэг олгох, өрхийн төвшинд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, мэдлэг чадвар эзэмшүүлэх багшлах боловсон хүчин бэлтгэх зорилготой тус сургалт 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин