Засгийн 100 хоног буюу эрх баригчдад итгэл алдарсан өдрүүд
2018-01-29

Гэрэл зургуудыг MPA.mn

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар  100 хоногийн тайлангаа өнөөдөр тавих гэж байна.    Өнгөрсөн хугацаанд нүүрсний тээвэрт зохицуулалт хийсэн, сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангасан, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргасан, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчилсэн, нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоосон, “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсон, хамгийн сүүлд л гэхэд  ахмадуудын тэтгэврийг 27 мянгаар нэмж,  шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гээд  урт жагсаалт гарах байх. Мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Солонгост айлчлал хийж, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авахаар болж, үүнийгээ гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулахаа мэдэгдээд байгаа.  Ер нь цаасан дээр тайлан гаргах нэг хэрэг.  Засгийн газрын 100 хоногийн ажил амьдрал дээр хэр хэрэгжсэн нь  чухал. 


У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдон ажилласан өнгөрсөн гурван сард цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан  төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүртэж, Улаанбаатар утаандаа угаартаж,  шатахууны онцгой албан татварын хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ  нэмэгдэж, ард түмэн амьдралыг нуруун дээрээ авч явна. Уламжлалт баяр Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд олон нийт тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, “Насны хишиг”,  хүүхдийн мөнгө хэзээ өгөхийг вэ гэсэн хүлээлт, асуулт хөврүүлж байна.  
Уг нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого  500 гаруй тэрбум төгрөгөөр даван  биелж, гадаад валютын албан нөөц 2.9 тэрбумд хүрч, 2016 оноос бараг  гурав дахин нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 3.8 хувьд  хүрсэн.  ОУВС-гийн хөтөлбөрт багтаж, төсвийн сахилга батыг барьж, гадаад валютын хомсдлоос гарч, олон улсад манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, дампуурлаа зарлах орнуудын жагсаалтаас хасагдаж,  эдийн засгийн сэргэлтийг эхлүүлсэн энэ бүх амжилт Ж.Эрдэнэбатын Засгийн газарт, цаашлаад өргөн утгаараа тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод хаяглагдана.


Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг У.Хүрэлсүх хашиж байна. Тэрбээр Засгийн газраа байгуулаад 100, МАН-ын даргын албан тушаалыг хашаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.  Тиймээс Засгийн газрын 100 хоногт хашигдалгүй,  шинэчлэгдсэн эрх баригч хүчний үйл ажиллагааг ч өнгөрсөн өдрүүдийн үр дүнгээр харж болно.  МАН-ын шинэчлэлийг парламент дахь  65-ын бүлэг эвлэрс эн эсэхээс эхний алхам  хийгдэхээр байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд парламент дахь 33:32-ын бүлэг МАН-ын бодлогын төвшинд эвлэрэх шийдвэрт хүрсэн,   бодит байдал дээр талцал үргэлжилсээр байгааг чуулганы хуралдааны явцаас шууд ажиглагддаг. Өмнөх Засгийн газрын гишүүд намын даргынхаа Засгийн  үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, гаргасан шийдвэр тогтоолынхоо хэрэгжилтийн явцыг шаарддаг. Учир нь долоон концесийг өөрсдөдөө хуваарилсан үндэслэлээр огцорсон өмнөх Засгийн газрын танхимын гишүүдийн шарх өнөө ч аниагүй байгаа. Үүнтэй зэрэгцээд У.Хүрэлсүхийн танхимыг хаврын чуулганаар огцруулна гэсэн бор шувуу ниссэн. Гэхдээ  үүнийг МАН-ын бүлгийн дарга үгүйсгэж тайлбараа хийж байна лээ.  Олон нийт эрх баригчдыг гаргасан шийдвэр, хэлсэн үг, үйл хөдлөлийг алгасалгүй ажиглаж байдгийг эрхбиш гадарлах биз. Эрх баригчдын үг, үйлдэл байнга л зөрдөг. 


Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн, ногоон гэрэл асааж чадлаа гэж байсан. Тэгвэл өнөөдөр эрх баригчид иргэдийнхээ итгэлийг олж авах дараагийн даваа үлдсэн.    Засгийн сайдуудын хэрэглээ нэмэгдэж, иргэдийн хэрэглээ хумигдсан, эрх баригчдад нэгэнтээ итгэл алдарсан энэ үед ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  “давхар дээл”тэй Засаг олон нийтэд үйл ажиллагаагаа тайлагнах гэж байна. 

 

Түмний алдарсан итгэлд хэзээ гэрэл асаах вэ, эрх баригчид аа. 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
100 honog ch baga hugatsaa l daa Neg door ih yum neheed baigaa shuu humuusee oorsdoo bas hicheeh heregtei
2018-01-30
Зочин:
Zasgiin gazriig demjij bainaa
2018-01-29
иргэн:
Засгийн газар ажил хийж байна.Улсыг маань идэж ууж цөлмөж байгаа бүлэглэл маш их эсэргүйцэж байна.Нямдоржийг харлуулах ажлаа бүх мэдээлэлийн сувгаар үнэхээр увайгүй хийж байна.Ард түмэн дэмжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна Нямдорж сайдаа шударга үнэний төлөө тууштай тэмцэнэ гэдэгт өөрт тань итгэж байна.
2018-01-29
irgen:
Ehe tor ih muu baigaa,,,,ard tymnii uuriig barsan um l ih hiisen, odoo yadaj ajlaa shuud bariad hiihgui yu hiigeed baidag ulsuud um be,,,,
2018-01-29
Зочин:
Ogtsruul.Zailuul ene heden balaig
2018-01-29
amjilt:
henii ch zasgiin ued hiij zorigloj chadaagui tom tom buteen baiguulaltuudiig Hurelsuh l hudulguh gej bna.mundag zaluu.iim l mynga myngan Hurelsuhuud mongoliin turd heregtei bga yum.hiij buteej bga yumand n ataarhaj saad hiij uramiig n hugalah gesen tugjiluud olon bna.ted uursduus n iluu yum hiij buteej mongoliin turd darhlagdsan heregtei hun bolchih vii gej aij bga.nam nam damjisan uls tur biznessiin bulegleluud erh medelee butsaaj avah gej ih ch hor nairuulj esreg ajillagaa zohion baiguulj bga.buu buuj uguurei.amjilt husie.chi chadnaa.mongol ylna.
2018-01-29
Иргэн:
Энэ засгийн газар ажил хийж эхэлж байна шүү. Улсын төсвийн хөрөнгө оруулалт үнэхээр ихэссэн. Энэ жил нүдэнд харагдахаар их ажил хийгдэхээр байна. Урдах засгийн газар татварын мөнгө, зээл тусламжаар орж ирсэн мөнгийг үнэхээр үрэн таран хийж жавшиж байсан нь харагдаж байна. Энэ засгийн газар улс ихээхэн өртэйч гэсэн болгох, бүтээх гээд зүтгэж байна. Харин сөрөг хүчнийхэн хэлэх үгээ олж ядан үүний сэрэг тэмцэж байна.
2018-01-29
Зочин:
СҮР ДАНЗАН
2018-01-29
zochin:
Enhlen guai vgee bodoj yari
2018-01-29
Зочин:
100 honogt neg oligtoi ajil hiigdsengui harin ch tatvar deer nemeed shatahuunii uniig osgood bur baidal shal dordloo l doo ugaasaa ene hun ediin zasgiin a ch gui bolohoor hetsuu l dee MU eronhii said bol sanhuu tosov ediin zasgiin mergejliin hun baihguigeer tsaash yavlaa yu
2018-01-29
irgrn:
ene man in 65 bol uuch hiihgui 2 jiliig avlaa ed bol 60 tervumin gar holuud shuudee tiim uchiraas um hiihgui oorsdiinhee mongiig oloh gej bidniig tatvaraar sohruulj bn taraaya
2018-01-29
po:
gudamjind garj ajilaa hii l de ter benzinii asuudalaa shiidee SAY m oil deer 1tsag 30 min zogsoj bj 20myngad benzin awlaa ene tgd hen ajilaa hj chadaaguin toloos we. Soliorcon dawarcan garuudaa namaasaa hooj yvuulaach
2018-01-29
enhlen:
tur huchtei unaa mashin saitai baih boltugai . tumen olon demii chalchihaa baij ajil hiij amidrah boltugai enhlen met ni uragshaagaa alga bolsugai
2018-01-29
enhlen:
tur huchtei unaa mashin saitai baih boltugai . tumen olon demii chalchihaa baij ajil hiij amidrah boltugai enhlen met ni uragshaagaa alga bolsugai
2018-01-29
shaa golog min:
bitii olon yum hutsaa mongol turiin yamnii said neg shine mashin unaa l biz tegeed yadiin . olon tumniig tur ulsiin esreg turhiraad baidag henii bool vee haanaas irsen tiisheegee zuvaaaa .... er ni tegeed mongoliin zuuguul irged mungu olood baidag niigmiin halamjaa hurtaeed baidag neg tugrugnii ch tatvar tuldgui ni olon jargalaaraa baigaa munhag olniig bitii buruu zuild uruu tataad bai
2018-01-29