Афганистаны Цагдаагийн академи халдлагад өртжээ
2018-01-29

Афганистаны нийслэл Кабул хот дахь Цагдаагийн академид хүчтэй дэлбэрэлт болсон талаар “ВВС” агентлаг шуурхай мэдээллээ.

 

 

Тус улсын Батлан хамгаалах яамны сайд Фахра баталж “Өнөөдөр үүрээр сургууль руу халдсан” гэж хэлжээ.

 

Энэхүү халдлагаар хэдэн хүн амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Дээрх халдлагаас нэг өдрийн өмнө нийслэл хотноо байрлах өндөр хамгаалалттай Засгийн газрын яамны байрууд болон Элчин сайдын яамнууд байрлах ногоон бүсийн шалган нэвтрүүлэх хэсэгт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн билээ.

 

Уг халдлагын улмаас 100 орчим хүн амиа алдаад байна. Эрх баригчид халдлагын ард “Исламын улс”, “Талибан” бүлэглэл бий хэмээн мэдэгдэж, өчигдөр орон даяар гашуудал зарлажээ. “Талибан” бүлэглэл өчигдрийн халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдээд байна.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард Цагдаагийн академи террористуудын дайралтад өртөж, 15 сонсогч амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин