Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах ажил дуусч байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг улсын нууцаас гаргах ажиллагаа дуусгавар болж буйг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ.
Тэрбээр энэ тухай “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг улсын нууцаас гаргах ажиллагаа дуусч байна. Монголын төр монгол хүнийг хэрэг хийгээгүй байхад гэсгээн цээрлүүлэх ёсгүй. Хийсэн бол шийтгэх ёстой.
Өдрөөс өдөрт миний төсөөлж байсан нөхцөл байдал баталгаажиж байгаа. Жишээ нь, хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгч нь тагнуулын ажилтан хүн байсан гээд та нар бод доо. Ийм балмад юм байж болох уу. Тагнуулынхан маш нууцын зэрэглэлд оруулаад, тагнуулын ажилтан шүүх хуралд ороод... Энэ хэргийн учрыг олохын төлөө цөхрөлтгүй явна” гэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ