Хууль бус зураг, бичлэг хийсэн жуулчдыг баривчилжээ
2018-01-29

Камбожийн прокурорууд жуучлалаар ирсэн 10 иргэнийг баривчилсан талаараа мэдэгдлээ.

 

 

Баригдсан хүмүүсийн таван нь Их Британийн иргэн бол бусад нь нь Канад, Шинэ Зеланд, Нидерланд, Норвеги улсын иргэн аж.  

 

Тэд өнгөрсөн долоо хоногт хойд хэсгийн Соман Репт хотноо байрлах зочид буудалд үдэшлэг зохион байгуулсан байна. Уг үдэшлэгийн үеэр тэд бэлгийн харьцаанд орж буй зураг дарж, бичлэг хийж улмаар нийгмийн сүлжээнүүдэд байршуулжээ.

 

Жуулчид буруутай нь тогтоогдвол нэг жил хүртэлх хугацаагаар хоригдож магадгүй гэнэ.  “Бичлэгт дээрх жуулчдын зарим нь бичигдээгүй” талаар албаны төлөөлөгч мэдэгджээ.

 

Их Британий Гадаад хэргийн яам Камбожид баригдаад буй иргэдтэй холбоо тогтоож, тусламж үзүүлж буй гэнэ.

 

Камбож сүүлийн жилүүдэд жуучлалаар ирсэн гадаадын иргэдэд тавих хяналтаа нэмэгдүүлсэн бөгөөд ёс бус зураг болон бичлэг хийсэн иргэдийг иргэншил хамаарахгүй баривчилж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин