Пхеньян хоёр Солонгосын хамтарсан урлагийн тоглолтыг цуцалжээ
2018-01-30

Хойд Солонгосын соёл урлагийн төлөөлөгчид ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн олимт зориулан тус улсын урлагийн төлөөлөгчидтэй хамтарсан үзүүлбэр үзүүлэхээр тохиролцоод байсан билээ.

 

 

Тэгвэл хоёр Солонгосын хамтарсан урлагийн үзүүлбэрийг цуцалсан талаар “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.

 

Хойд Солонгосын Кумганг ууланд ирэх сарын 4-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан урлаг соёлын арга хэмжээг цуцалсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газар өнөөдөр мэдэгдэв.

 

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн Хойд Солонгосыг гутаан доромжилсон өнгө аястай мэдээ, нийтлэл бичиж, улсыг нь гутаасан учир Пхеньян эмзэглэж, хамтарсан урлагийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэжээ.

 

Энэ талаар бичсэн цахилгааныг Сөүл өнөөдөр үүрээр хүлээн авчээ.

 

Өмнөд Солонгосын Засгийн газар “Бид үнэхээр харамсч байна. Энэхүү хамтарсан тоглолтыг олон хүн үзэхийг хүсч байсан” гэж мэдэгджээ.

 

Хоёр Солонгос түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийн хамтарсан хоккейн багийг олимпт оролцуулахаар болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
khoid solongos khudlaa , muu yumandaa tsag khojiji khudlaa dur esgeji baygaa yum
2018-01-30