Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнөөр жин хасахад их хялбар
2018-01-30

“Herbalife Nutrition” компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн, спортын их эмч Жонатан Яром Манай улсад айлчилж байна. Тэрбээр 30 гаруй жил спортын анагаахын чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн.  Айлчлалынхаа хугацаанд тэрбээр олон ажлыг амжуулж буй бөгөөд онцгойлон нэгийг нь дурдвал, Улаанбаатар хотын нийт өрхийн эмнэлгийн 250 орчим нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд нэмэр болох үүднээс сургалт зохион байгуулжээ.

 

Жонатан Яром Франц, АНУ, Канадын их сургуулиудад дасгал хөдөлгөөний физиологи, биохими, амьсгалын замын эрүүл мэнд, эмчилгээ, спортын гэмтэл бэртлийн чиглэлээр мэргэшиж, ажиллаж байсан төдийгүй Израйль улсын Олимпийн үндэсний хорооны гишүүн, Одон бөмбөгийн холбооны эмч, ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд энэ салбартаа туршлагатай хүн юм. Түүнээс эрүүл амьдралын хэв маягийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Турахын тулд дасгал хөдөлгөөн, хоол хүнсний шим тэжээл аль нь илүү чухал вэ?

 

-Түр зуур хоолны дэглэм барихад үр нөлөө нь 2 хувь. Хоолны дэглэмээр жин хасахаар зорьсон эмэгтэйчүүдийн 12, эрэгтэйчүүдийн 8 хувь нь л зорьсондоо хүрдэг байна. Жингээ амжилттай хассан хүмүүсийн 56 хувь нь жилийн дараа гэхэд хуучин жиндээ орсон гэсэн судалгаа бий. Жингээ хасаад л, нэмээд л эргэн хоол зүйч дээр очих гэсэн цикл болчихдог. Амжилттай жингээ хасах магадлал нь бага гэдгийг мэдсээр байж хоол судлаачид зөвлөгөөг өгсөөр байгаа нь бас л ярвигтай асуудал.

 

Харин дасгал хөдөлгөөнөөр жин хасахад их хялбар гэж болно. Дасгалын хувцас өмсөөд алхаад байхад л үр дүн мэдэгдэнэ. Зардал ч бага. Гэвч зорилго тавиад тууштай мөрдөх магадлал нь маш бага. Өөрөөр хэлбэл тавьсан зорилгынхоо төлөө тууштай байж, жилийн дараа ч үргэлжлүүлэн хийсээр байх магадлал ердөө 10 хувь.

 

Тэгэхээр бидэнд боломж байхгүй мэт харагдаж байж болох юм. Гэвч үүнийг шийдэх боломж бий. Нэгдүгээр арга нь ходоодны хэмжээ багасгах хагалгаа. Үр дүн түрүүчийн хоёр аргаас хамаагүй өндөр. Мэс заслын үр дүн таван жилийн дараа 60 хувийн амжилттай байдаг. Таван жилийн хугацаанд жингээ ч хаяж, эрүүл мэндийн хувьд ч сайжирдаг. Гэхдээ хагалгааны дараа маш хэцүү дэглэм барьдаг. Өдөрт 500 ккал хэтрэхгүй хоол иддэг. Мэс засал л бол мэс засал. Хүндрэл гарч болно. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй бол бас л үр нөлөө үзүүлэхгүй байж болно.

 

Тэгэхээр хамгийн үр дүнтэй арга бол тухайн хүний хандлагыг өөрчлөх ёстой. Эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөн чухал. Гэвч хүн ганцаараа үүнийг хийхэд шантрах үе гардаг. Тиймээс ижил асуудалтай хүмүүс нэг баг болж, ололт амжилт, сурсан зүйлээ хуваалцах нь маш их үр нөлөөтэй. Бүлгээр ажилласнаар жин хасах магадлал нь 20 хувь болдог. Юуг хэр хэмжээтэй хэзээ идэх вэ гэдгийг нь энгийн хүмүүст энэ мэдээллийг өгөхийн тулд багаар ажиллах нь өндөр үр дүнтэй. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад бүлгээр ийнхүү ажиллах нь зорилгодоо хүрэх боломжийг 30 хувьд хүргэдгийг тогтоосон.

 

Herbalife Nutrition компани дэлхийн 95 улсад салбартай, энгийн хүмүүст зориулсан маш олон шийдлийг гаргаж ирсэн. Зөв зохистой хооллолтод зориулсан бүтээгдэхүүнийг гаргаж худалдахаас илүүтэй, хүмүүсийг баг болгон зөвлөхөөр дамжуулан хэрэгтэй мэдээллийг нь өгч үр дүнд хүргэх зарчимтай. Чанартай, хурдан шингэдэг, найдвартай бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна бүлэг бүрт шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл өгөх уулзалтуудыг хийдэг. Мөн хамтдаа дасгал ч хийдэг. Бүлгээрээ нэг зорилго тавьж ажиллах нь маш амжилттай хэрэгждэг. Тодруулбал, сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад бүлгээр ийнхүү ажиллах нь зорилгодоо хүрэх боломжийг 30 хувьд хүргэдэг байна. Эргээд энэ үр дүнгээ удаан хугацаанд барьж байгаа нь маш сайн үзүүлэлт гэдгийг судалгаанаас харж болохоор байна.

 

Хөтөлбөр маань маш том амбицтай. Эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх клубт ирээд бүх хэрэгтэй амин дэм, эрдэс бодис бүхий зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийгээч ээ гэж санал болгодог. 38 жилийн өмнө Herbalife Nutrition компани анх байгуулагдахдаа хоол хүнс заавал уурагт тулгуурласан байх ёстой гэж үзэж байсан. Өнөөдөр маш олон судалгаа, шинжилгээгээр энэ бол зөв гэдгийг батлаад байна. Уураг бол хүний биед хэрэгцээт гол зүйлсийн нэг.

 

-Өдөрт эсвэл долоо хоногт хэдий хэмжээний хөдөлгөөн хийж байх ёстой хэрэгтэй бол?

 

-Олон улсын жишгээр эрүүл мэндээ хамгаалахын тулд долоо хоногт 1500-4500 ккалыг дасгал хөдөлгөөнөөр шатааж байх ёстой гэж үздэг. Долоо хоногт 1500 ккал илчлэг шатаахын тулд та долоо хоногийн таван өдөр энгийн хурдаар нэг цагийн турш алхаж болно. Нэг цаг алхахад 300 ккал илчлэг шатаадаг байх нь. Харин нэг цагийн турш гүйвэл 600-700, дугуй унахад 500, фитнест хичээллэхэд 400 ккал шатаадаг. Тэгэхээр үүнээс тооцоолоод ямар хөдөлгөөнийг хэр хугацаатай хийх вэ гэдгээ шийдэх боломжтой. Эрүүл биед саруул ухаан оршино гэж эртний үг бий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бага идэж, их хөдөлж, амьдралд дур сонирхолтой байхыг хэлж байгаа юм. Ингэж чадвал эрүүл, урт удаан амьдрах боломжтой юм шүү. Долоо хоногт 1500 ккал илчлэг шатаахын тулд та долоо хоногийн таван өдөр энгийн хурдаар нэг цагийн турш алхаж болно

 

-Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтайгаас болоод өөх тосны хэрэглээг байх ёстой гэж үздэг. Энэ талаар?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 20 жилийн өмнө өөх тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нотолж, багасгахыг зөвлөсөн. Тиймээс үйлдвэрлэгчид сахарыг нэмэлтээр орлуулан хийдэг болсон. Жишээлбэл сахар гэж бичээгүй ч өөртөө сахар агуулдаг 28 төрлийн нэмэлтийг хүнсэнд хэрэглэж байна. Гаднаас авч буй чихрийн хэмжээ ихэсвэл бие түүнийг задлаад өөх болгон хуримтлуулдаг. Их хэмжээний нөөцлөгдсөн өөх тос хүний биед хэрэггүй. Магадгүй -30 хэмийн хүйтэн Монголын нутагт хэрэг болох байх гэж бодож байвал та Монголыг хөндлөн гулд туулах гээгүй л бол хэт их өөс тос хэрэггүй. Өдөр тутмын амьдралд өөх тос хуримтлуулах шаардлагагүй.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Urhiin emnelguuded surgalt nereer buteegdehuunee surtalchilj shahahaa boli
2018-01-31
Зэвсэг хар тамхи гоо сайхан тураах хамгийн орлого:
ТУРААХ ДЭГЛЭМ ГЭЖ ХАР ТАМХИНААС Ч ИЛҮҮ ОРЛОГОТОЙ БИЗНЕС ЦЭЦЭГЛЭЖ БНА ДАА ХУВЬ ХҮН СЭТГЭЛИЙН ХҮЧТЭЙ БАЙЖ Л ТУРЖ ЧАДНА БУСАД НЬ ЛӨӨЛӨӨ БАЙХ АА
2018-01-30