С.Зоригийн хэргийн талаар О.Баасанхүү мэдээлэл хийнэ
2018-01-31

08.30 цагт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвөлгөөн Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхимд эхэлнэ. 


9.30 цагт: Үндсэн хуулийн цэц хуралдана. 


10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд сар шинийг угтсан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас:91887887


11:00 цагт: Ардчилсан намын удирдлагууд болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы танхимын үүдэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 


11.30 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэтийн 51%, 49%-тай холбоотой асуудал, С.Зориг агсны хэргийн тухай, Ардчилсан намаас зохиож буй жагсаал болон цаг үеийн асуудлаар Төрийн ордоны 2 давхрын Чуулганы танхимийн үүдэнд мэдээлэл хийнэ.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 


11.00 цагт: "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд тулган шаардах бичиг хүргүүлэх болсон талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна.



11:30 цагт:Гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах цахилгаан халаагуурын цоо шинэ технологийн үр дүнгийн талаар "Бест энержи сэйвинг" ХХК-аас мэдээлэл хийнэ


13.00 цагт: МYЭ-ийн холбооноос Засгийн газар ОУВС-тай тохиролцсон асуудлаар байр сууриа илэрхийлнэ. МYЭ-ийн холбооны хурлын танхимд болно. Утас 99027019 99034350


14:00-17:00 цагт: Holiday Inn зочид буудлын сургалтын танхимд  “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дэмжих” төслийн сургагч багш нар тайлангаа тавина.


15.00 цагт: Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016 болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй номын нээлт  Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

Shuud.mn
Сонин хачин