“Glee” цувралын од нас баржээ
2018-01-31

Америкийн “20th Century Fox” кино компанийн бүтээл “Glee” цувралын од Марк Саллинг 35 насандаа нас барсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Түүний цогцсыг Лос Анжелес дахь гэрээс нь олсон талаар өмгөөлөгч нь анхлан “ВВС” агентлагт мэдэгдсэн байна.

 

Саллингийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж. Гэхдээ хэвлэлийнхэн түүнийг амиа хорлосон хэмээн бичиж эхэлжээ. Учир нь жүжигчин эр бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэмээн буруутгагдаж, шүүхээс долоон жилийн ял сонсоод байсан юм.

 

Жүжигчнийг өнгөрсөн 2015 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэмээн баривчилжээ. Түүнийг бэлгийн хүчирхийлэл хийсэн гэгдэх нотлох баримтуудыг нөүтбүкээс нь олсон гэнэ.

 

Саллингийн өмгөөлөгч Майкл Ж.Проктор “Түүнийг өглөө эрт нас барсан гэдгийг мэдсэн. Тэр бол гайхалтай уран бүтээлч, чадварлаг нэгэн байсан” гэв.

 

2009-2015 оны хооронд Саллинг “Glee” цувралд тоглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hohi ni shdee...gaj dontonguud ugaasaa tonilbol taarna...manaid ch gaj yumnuud zunduu bn, toniloosoi...
2018-01-31