Сергей Лавров: Америкчууд бидний урмыг хугалж байна
2018-01-31

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүдийг багтаасан “Кремлийн жагсаалт” гэх хар жагсаалтыг нийтэд танилцуулсан билээ.

 

 

Уг жагсаалтад ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тэргүүтэй 114 эрхэм багтсан юм.

 

Мөн тэднээс гадна 90 олигархийг уг жагсаалтадаа багтаажээ.

 

Тэгвэл “Кремлийн жагсаалт”-д багтсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дээрх асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Сайд Лавров “Би телевизээр хар жагсаалтад орсон эрхмүүдийн нэрсийг харсан” хэмээн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ жагсаалтыг америкчууд өнгөрсөн наймдугаар сард баталсан гэдгийг сонсоод би их гайхсан. Тэд хар жагсаалтад ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүдийг багтаахын тулд таван сарыг зарцуулсан нь миний гайхшруулыг төрүүлсэн. Тэд энэнээс ч хурдан ажиллаж чадна. Америкчууд бидний урмыг хугалж байна” гэж хэллээ.

 

АНУ-ын Сангийн яам “Кремлийн жагсаалт”-ыг ил болгосон юм. Гэхдээ жагсаалтад орсон эрхмүүдийн эсрэг ямар хориг арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
сайханбилэг:
ха ха чи лавровын хаана нь ч хүрэхгүй үнэхээр америкын удирдлага урам хугарахаар удаан ажилласан байна
2018-01-31
зочин:
Өөрийн ард түмэн,гүрж,крайны итгэлийг хугалсан эдний урам хугардаг юм байна.
2018-01-31