Фэйсбүүк криптовалютын зар сурталчилгааг хориглоно
2018-01-31

“Фэйсбүүк” нийгмийн сүлжээний гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ оныг өөрчлөлтийн жил болгож, фэйсбүүкийг шинэчилж буйгаа саяхан мэдэгдэн юм.

 

 

Тэрбээр өчигдөр удахгүй фэйсбүүк дэх бүх криптовалютын зар сурталчилгааг цаашид хориглох тухай мэдэгджээ.

 

Фэйсбүүк шинэ технологиудыг нэвтрүүлэхэд татгалзахгүй боловч цахим валютын гүйлгээтэй холбоотой үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ уламжлав.

 

Биткойны ханшийн өсөлт олон цахим валют бий болоход нөлөөлсөн байна.

 

Фэйсбүүк компани мөн криптовалютын сурталчилгаа болгоныг нэг бүрчлэн хянах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, цахим хэрэглэгчдээс нийгмийн сүлжээнд тавьсан криптовалютын элдэв  зар сурталчилгааны талаар мэдээлэхийг хэрэглэгчдээ уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
б.ану хишиг:
Гоё
2018-01-31