МҮЭХ: Цалин нэмэгдтэл тэмцэл үргэлжилнэ
2018-01-31

 

МYЭХ-ноос Засгийн газар ОУВС-тай тохиролцсон асуудлаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийллээ.

 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллах “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлсэн. Мөн 2018, 2019 онд цалин хөлсийг царцаах, төрийн албанд нөхөн томилгоо хийхгүй, ажлын байрыг цомхтгох шийдвэр гаргасан. Ингэснээр 2017-2018 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн  2.3, 3.2, 3.9 дэх заалтыг зөрчигдсөн. Энэ хүрээнд МҮЭХ бараг бүтэн жилийн хугацаанд тодорхой тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Өнгөрсөн оны тав, есдүгээр сард жагсаал зохион байгуулсан. Есдүгээр сарын 25-нд Засгийн газартай нэмэлт хэлэлцээр байгуулсан. Харамсалтай нь хэлэлцээрийн шаардлага хангалттай биш байсан тул өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэмэлт хэлэлцээр хийж, тодорхой асуудлуудаар тохиролцоо хийж хэлэлцээр байгуул ч Засгийн газар тодорхой ажил хийхгүй байсан тул бид энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, долоон төрлийн татвар, ХОАТ-ын нэмэгдэл, тэтгэврийн нас тогтоолт, цалин нэмэх асуудлаар алан ёсны хэлэлцээрт орох шаардлага тавьсан.  Жагсаалаас хоёр цагийн дараа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдаж, ажлын хэсэг гарган ажилласны хүчинд тодорхой тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцооны хүрээнд Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрт орж, тодорхой асуудлууд шийдэгдсэн. Үүнийг Ерөнхий сайдын тайлбараас мэдсэн байх.

 

Нэгдүгээрт, хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй иргэн эрэгтэйчүүд 55, эмэгтэйчүүд 50 насандаа тэтгэвэрт гарах энэ заалт үйлчилж байгаа. Хэвийн нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд иргэн өөрөө хүсвэл эрэгтай 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гардаг энэ журам хэвээр үлдсэн. Хоёрт ХХОАТ-ыг нэмэхгүй болсон. Гуравт, цалин нэмэхгүй байх тохиролцоогоо дахин авч үзэн төрийн албан хаагчийн цалинг 2018 онд   нэмэхээр болсон. Гуравдугаар сар дөнгөж гаргаад энэ талаар нэмэлт хэлэлцээр хийх саналаа Засгийн газарт хүргүүлнэ. Дөрөвт, Засгийн газар шатахууны үнийн татварыг дахин авч үзэн өргөн хэрэглээний АИ-92, А-80 бензиний үнийг тогтвортой байлгахаар болсон нь нэмэлт хэлэлцээрийн үр дүн гэдгийг албан ёсоор хэлье.  Тавт, төсвийн байгууллага өөрийн орлогоор ажиллагсдынхаа цалинг нэмэх боломж олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ийм таван төрлийн өөрчлөлтийг 2017-2018 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн  хүрээнд, Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-ны гурвалсан хэлэлцээрийн дүнд бий боллоо. Хуульд өөрчлөлт оруулах саналуудаа Засгийн газар УИХ-ын даргад албан ёсоор гардуулсан. МҮЭХ-ны бүлэн жилийн тэмцлийн үр дүнд Засгийн газар, ОУВС-тай хэлэлцээр хийж чадлаа.

 

Таван төрлийн үр дүн гарлаа гээд МҮЭХ-ны тэмцэл зогсохгүй. Үргэлжилнэ. Нэмэлт хэлэлцээрийг гуравдугаар сард багтаан Засгийн газартай хийнэ. Хэлэлцээрийн хүрээнд 2018 онд багтаан цалин хөлсийг, хэдэн хувиар, ямар хэмжээгээр нэмэгдүүлэх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Мөн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахыг Засгийн газраас шаардана. Цагаан сар дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ жил бүр зохиомлоор өсдөг. Үүний эсрэг ҮЭ байгууллага ажиллана. Түүнчлэн дөрөвдүгээр сард багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилнэ. Хөдөлмөрийн насны хүмүүсийн арав орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан байгууллагууд цалингаа нэмэгдүүлдэг, тэтгэмж нэмэгддэг. Тиймээс энэ асуудлыг дөрөвдүгээр сард багтаан шийдэх хэлэлцээрт орно.

 

Эдийн засагт гэрэл асч, тодорхой өсөлт харагдаж байгаа тул иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, худалдан авах чадварыг хадгалах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг МҮЭХ ажиллана" гэлээ.

 

 

 

М.Дөлгөөн  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zuv.hunii tuluu zasag ajil...
2018-02-01
zochin:
Hiikh ajilgui humuus shu
2018-01-31