НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу хийж байна. Өнөөдрийн хууль эрхзүйгээр жилд нэг удаа НӨАТ-ын буцаан олголтыг өгч байсан. 2016 онд 497 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг хийсэн бол 2017 оны гүйцэтгэлээр 654 мянга, 168 иргэнд 78.1 тэрбум төгрөгний буцаан олголтыг олгоно гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ