Меланья Трамп, Хилари Клинтоныг дуурайжээ
2018-01-31

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Конгресст анх удаагаа илтгэл тавьсан билээ. Уг илтгэлийг 40 сая хүн шууд хүлээн авчээ. Эрхэм Ерөнхийлөгч “Америкийн шинэ эрин үе”-ийг зарлаж байна хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Уг илтгэлийг сонсохоор Конгрессын бүх гишүүд болон Ерөнхийлөгчийн гэр бүл, хамтран ажиллагсад нь хүрэлцэн иржээ.

 

Тус улсын Тэргүүн хатагтай Меланья Трампын Конгрессын танхимд орж ирэхэд танхимд байсан алга тагшиж, найрсагаар хүлээн авчээ.

 

Уур амьсгал сайхан байсан ч Тэргүүн хатагтай өмссөн цагаан өнгийн хослол хэвлэлийнхны гайхшралыг төрүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Учир нь Тэргүүн хатагтай Меланья өнгөрсөн 2016 онд Трамптай Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн Хилари Клинтоны өмссөн цагаан хослолыг өчигдөр өмсч ирсэн байна.

 

Хилари сонгуулынхаа кампанит ажлынхаа төгсгөлд дэмжигчидтэйгээ уулзах гэж ирэх үедээ дээрх цагаан хослолыг өмсч байжээ. Мөн тэрбээр Трампыг тангарагаа өргөх үед нь уг хослолыг өмссөн аж.

 

“Хиларигийн өмссөн хослол Тэргүүн хатагтай хослол яг ижилхэн” байгааг “CNN” агентлаг онцолсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
емсех хувцасгуй хуний зовлон их ш дээ. Хиларигаас емсчихеед егье гэснийг нь ойлгохгуй юмаа. Хувцас авьяа гэхээр Трамп нэг ч долларын цалингуй болохоор зовлон их байдаг юмаа. Зевеер ойлгоорой.
2018-02-01
zochin:
Hoorhii zailuul, ooriin. gesen bodolgui bolohooroo dandaa humuusiig duuraij huvtsasladag yum daa,Tangargiin ued Jaklin kennediig bas duuraij huvtsaslasan baisan daa,Ooriin hucheer bish hunii sureer yavnaa gej ,iim l baigaam daa,
2018-02-01