Ерөнхий сайдыг амаржсаны дараа нөхөр нь хүүхдээ харна
2018-02-01

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн жирэмсэн болсон тухайгаа өнгөрсөн сарын 18-нд твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн билээ.

 

 

Тэрбээр “Надад хийх ажил их байгаа. Гэхдээ би хүүхдээ төрүүлэхээр шийдвэрлэсэн” гэж хэлжээ. Өдгөө  37 настай Ардерн өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын 40 дэх Ерөнхий сайдаар томилогдож билээ.

 

Ерөнхий сайд хүүхдээ төрүүлээд зургаан долоо хоногийн дараа ажилдаа орох аж. Түүнийг байхгүй хугацаанд Ерөнхий сайдын албыг орлогч сайд Уинстон Питерстэй орлох гэнэ.

 

Тэгвэл Ерөнхий сайдыг ажилдаа орсоны дараа түүний нөхөр Кларк Гауфорд хүүхдээ харахаар болжээ. Хос хүүхэд асрагч хөлслөхгүйгээр тохиролцсон байна.

 

Кларк Гауфорд “Эхнэр минь улсын чухал ажил гүйцэтгэдэг. Би түүнийг сэтгэл амар ажлаа хийгээсэй гэж хүсч байна. Тиймээс ирээдүйд мэндлэх хүүхдээ асрахаар болсон” гэж хэлжээ.

 

Дэлхийн орчин түүхэнд Засаг тэргүүлж байхдаа амаржсан хоёр дахь Ерөнхий сайдын нэг Ардерн боллоо. Пакистаны Ерөнхий сайд Беназир Бхутто 1990 онд Засаг тэргүүлж байхдаа анхны хүүхдээ төрүүлж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
тэнэг хүүхэн
2020-09-15
Зочин:
ailiin gergii gesen ug
2018-02-01