Халаасны хулгайн 90 орчим хувийг гар утасны хулгай эзэлж байна
2018-02-01

 Нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг аж.

 

Үүний 87.7 хувийг айл гэр, аж ахуйн нэгжид халдсан хулгай эзэлдэг гэнэ. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг юм байна. Халаасны хулгайн 90 орчим хувь гар утасны хулгай байдаг аж. Мөн эдгээр хулгайн гар утас барьцаалан зээлдэх төвд очдог нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

 

Тиймээс өнгөрсөн сараас эхлэн барьцаалан зээлдэх төвийн журмыг шинэчилжээ.

 

Түүнчлэн ажил эхлэх болон тарах үе мөн цайны цаг зэрэг хөл хөдөлгөөн ихэссэн үед цагдаагийн байгууллагын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энгийн хувцастайгаар ажилладаг ажээ. Хулгайд алдагдсан автомашины эд анги, гар утас гээд эд зүйлийг худалдаж авах хүн байхгүй бол хулгайн гэмт хэрэг буурах учиртай. Үүнийг хааж давхар тэмцэхгүй бол зөвхөн хулгайчтай тэмцээд үр дүн нь бага болж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин