С.Эрдэнэ: Өнөөдрийн жагсаалыг АН гэж битгий хараарай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр АН бусад нам эвсэлтэй хамтарч жагсаал хийнэ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнд ширээн дээрээ "Халамж хавтгайрлаа", "Хариуцлага тооц" зэрэг бичигтэй цаасыг тавьсан байлаа. УИХ-ын дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараагаар гишүүнд үг хэллээ. АН-ын дарга С.Эрдэнэ:
-Өнөөдөр талбай дээрх жагсаалыг АН гэж битгий хараарай. Монголын ард түмэн үгээ хэлэх юм шүү. Одоо "Эрдэнэт" гэдэг саалийн ганц үнээ чинь хаалгаа барьчихлаа шүү. Өнөөдөр АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцож чадахгүй" гэдгээ хэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ