Бусан дахь Японы Консулын газраас цогцос олджээ
2018-02-01

Өмнөд Солонгосын Бусан хот дахь Японы Консулын газраас 60 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон талаар “www.koreaherald.com” сайт мэдээллээ.

 

 

Уг хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгтэй холбоотой албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

 

Консулын газрын ажилтан  агуулахын байр руу эд хогшил шалгахаар ороход уг цогцсыг олсон аж. 

 

Эрэгтэй өөрийгөө дүүжилсэн байдалтай байсан бөгөөд ажилтан яаралтай цагдаагийнханд мэдэгдсэн гэнэ. Цагдаагийнхан өчигдөр 1.35 цагийн орчимд хэргийн газар иржээ.

 

“Нас барсан этгээд 17 хоногийн өмнө амьсгал хураасан байж болзошгүй” хэмээн Бусаны Цагдаагийн хэлтсээс мэдээлэв.

 

Үхлийн шалтгааныг тогтоохоор цогцост задлан хийхээр болжээ.

 

Цагдаагийнхан “Эрэгтэй  20 гаруй жилийн өмнө эхнэрээсээ салж, улмаар өнөөг хүртэл ганцаараа амьдарч байсан” гэж мэдэгдэв.

 

Амиа алдсан эрийг Консулынхан мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд ямар шалтгааны улмаас эрэгтэй уг хамгаалалттай барилгад нэвтэрч, улмаар амиа егүүтгэсэн нь нууц хэвээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин