Судасны нарийслын үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ
2018-02-02

Судасны хатуурал нь удаан хугацааны туршид явагддаг тул ихэвчлэн шинж тэмдэг ажиглагдахгүй. Харин судас маш нарийн болсон эсвэл цусанд бүлэн үүссэн тохиолдолд бусад эрхтнүүдийн цусан хангамж дутагдаж, шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Зарим тохиолдолд бүлэнтэй цус нь цусан хангамжийг бүрэн хааж зүрхний шигдээс болдог. Судасны нарийслын үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана.

 

Алхам №1

 

 

Зүрхний артерийн судас нарийссан бол цээжээр дарж өвдөх, цээж хатгуулж өвдөх

 

Алхам №2

 

 

Тархины судас нарийссан бол гар хөл бадайрах, ярихад түгдрэх, нэг нүд үе үе харахаа болих, нүүрний булчин сулрах зэрэг ажиглагдах бөгөөд шинж тэмдгүүдийг үл тоон удаан явбал цус харвалт болох аюултай.

 

Алхам №3

 

 

Гар хөлийн судас нарийссан бол алхахад өвдөх, гараа хөдөлгөхөд өвдөх

 

Алхам №4

 

 

Бөөрний судас нарийссан бол бөөрний дутагдалд орж, цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

 

Алхам №5

 

 

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн даруйд эмчид хандах шаардлагатай. Учир нь судасны хатуурал хүндрэх хүртлээ шинж тэмдэггүй байдаг. Цаашид даамжирахаас нь өмнө оношлуулж эмчилгээ хийлгэх нь зүрхний шигдээс, харвалт зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чадна.

 

Шалтгаан: 

 

Судасны хатуурал/нарийсал нь идэр наснаас эхлэн урт хугацааны туршид явагддаг байх магадлалтай. Шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл. Гэмтэл доорх шалтгаандаас үүсдэг.

 

·         Цусны даралт өндөр байх

·         Хлостеролын түвшин өндөр байх

·         Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх

·         Тамхи татах

·         Хэт таргалалт

·         Чихрийн шижин

·         Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.

 

Артерийн судасны дотор хана гэмтэхэд цусны эсүүд болон бусад зүйлс гэмтсэн хэсэгт очиж наалдан судсыг нарийсгана. Олон жилийн туршид тослогууд болон хлостеролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрсөөр судасны хатууралтай болоход хүргэдэг.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар 1 юм байнга өмнө нь болж байсан юм шиг мэдрэгдээд толгой их халуу дүүгээд их өвдөх юмаа яах ёстой вэ хаана үзүүлэх вэ
2020-11-29
Багана:
Миний толгойн ар талаас хүн цохойд авах шиг болоод толгойн арлуу нэг юм жирс гээд байх юм аа энэ юуных вэ ? Одоо бүр унтуулахаа болилоо надад хариулж өгөөч юу хэрэглэх вэ?
2018-11-28
Зочин:
Delger baigal soliooroodaarai
2018-02-05
Baigal:
Tiim shuu. Padma28 em yag ene uvchind uuhaas gadna jiriin hun uuj boldog uridchilan sergiileh zorilgoor uuh heregtei. Gaj nuluugui bieiig eruuljuulne tsus tseverlene sain emee. Buhiin urguunii baruun taliin erhet offisiin bair 75 bairand bdag utas 99451812
2018-02-02
Delger:
Sudasnii nariisal buglurultund shveitsar ulsaas orj irdeg padma28 urgamliin garaltai em mash sain bgaa shuu
2018-02-02