284 өрхийн 52475 толгой мал отроор өвөлжиж байна
2018-02-02

Орхон аймгийн хувьд мал аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зорилгоор Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу малчдын түвшинд 8000 тн хадлан бэлтгэхээс 7025 тн хадлан  бэлтгэсэн байна.

 

 

Зуншлага муу, гантай, бэлчээрийн ургац 1,5 цн/га-с бага байсан хэдий ч хил залгаа Булган аймгийн Сэлэнгэ, Бугат, Орхон, Хангал сумдаас малчдын хадланг бэлтгэжээ.

 

Цаг агаар хүндэрсэн, зам даваа хаагдсан, нөхцөл байдалд хүн ам, иргэдэд үзүүлэх тусламжийг шуурхай болгох зорилгоор туулах чадвар сайтай ОХУ-д үйлдвэрлэсэн Вепрь автомашиныг 130 сая төгрөгөөр худалдан авч, техникийн материаллаг баазыг бэхжүүлэн ажиллаж байгаа юм байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн цас орсон, цасны зузаан  18-28 см, нийт 26 удаа цас орсон. 2017 оны 11 сараас хойш зам даваа хаагдаж, хүндэрсэн 9 чиглэлд  19 том, жижиг даваа, 2117 км замын цасыг хусаж, цэвэрлэн 900 гаруй малчин өрхөд үйлчилжээ.

 

Отроор Булган, Сэлэнгэ болон бусад аймгуудад 284 өрхийн 52475 мал өвөлжиж байна, нийт 520 толгой мал хорогдсоны 54.4 хувь нь бод, 44.6 хувь бог эзэлж байна.

 

Зундаа гантай байсны улмаас цасан доор борог өвс байхгүй. Энэ жил 56.7 мянган эх мал төллөнө. 300 тн буюу 15000 боодол өвс шаардлагатай байгааг аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий танилцуулж байлаа.

 

Бүс нутагт гарсан малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/23 тоот захирамж гарган мэргэжлийн алба ангиудтай хамтарсан хяналтын постыг хоёр чиглэлд ажиллуулж Булган аймгийн урд сумдуудаас ирэх малын шилжилт хөдөлгөөн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд, зүүн аймгуудаас орж ирэх өвсөнд хяналт тавин ажиллаж байгаа юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин