Цагаан сарын барилдаан энэ сарын 11-нд эхэлнэ
2018-02-02

 

Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны хуваарь гарчээ. Тодруулбал, Сар шинийн барилдаан хоёрдугаар сарын 11-нд болох аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм байна. 

 

Мөн хоёрдугаар сарын 12-нд сумын цолтой болон залуу бөхчүүд барилдах бол 13-нд аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан болно. Түүнчлэн хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болох аж. Харин хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин