Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ
2018-02-05

10.00 цагт  ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛыг түгээх ОУ-н "Эко-сургууль" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулиудыг батламжилж, сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах ёслол Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.


 

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд


11.00 цагт: Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, Хоггүй Монгол ТББ болон Сан-Оргиу ХХК хамтран, Сар шинэ ойртож дээрх уутны хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Гялгар уутны замбараагүй хэрэглээнээс татгалъя болон хэрэглэсэн тохиолдолд яаж хаях ёстой вэ” сэдвээр олон нийтэд мэдээлэл хийнэ. 


 

MN-Мэдээллийн төвд



11.00 цагт:  Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.


11.30 цагт:  Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.


12.00 цагт:  МУИС-ийн багш, ажилтнуудын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.30 цагт: УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эргүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Эрдэнэтийн 49 хувийг хууль бус авсан бүлэглэлийнхэн Нямдоржийг харлуулах гэж бүх арга саамаа хийж байгаа юм болвуу үгүй юм болвуу.Нямдорж туушдаа тэмцээрээ Энэ улс төр бизнесийн бүлэглэлд үе үеийн төрийн өндөр албан тушаалтнууд,одоо ажиллаж байгаа төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс цөөхөнгүй байгаа гэж ярих болж үнэн эсэхийг Нямдорж та гаргаж тавих ёстой.Худлаа үнэнийг ард түмэнд хэлж өгөөч танд амжилт хүсье.
2018-02-05
зочин:
Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлнэ гэж ард түмэнд амласан болохоор нь тэр хэрэгт холбоотой АН-ын нөхдүүд сүүлээ хавчаад Нямдоржийг огцруулна гээд байгаа юм байна гэж ард түмэн ойлгож байгаа шүү.Нямдоржийн идсэн уусныг жишээлж байгааг сонсоход АН-ынхны идэж завшсаны хажууд өчүүхэн юм шиг .Төрөөс, ард түмнээс ширхэг тэвнэ ч аваагүй тийм л хүн бусдын идэж ашигласныг шүүн хэлэх ёстой болохоос монгол улсын газар нутаг, баялгийг хуйвалдаж хувааж энэ насандаа идэж барахгүй хөрөнгөтэй болсон луйварчид шударга дүр эсгэж шүлсээ савирууулан худал гүтгэлэг хийж биднийг доромжлохоо зогсоож амаа хамхиад хариуцлага хүлээхэд бэлдээд сууж байвал таарна.Ард түмэн юу ч хамаагүй эрээчиж байдаг цаас биш шүү .
2018-02-05
зочин:
УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эргүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл хийнэ.-------Ц.Нямдоржийг эргүүлэн татаж харагдаарай,, Саваагүй нохой саранд хуцна гэж эргүү малнууд байх юм даа
2018-02-05
Zochin:
Narankhvvgee l oroldoldoo Nyamdorj gedeg hvn ene niigemd baih estoi hvnshvv
2018-02-05
Зочин:
ene zasgiin gazriig ajliig mi zygeer hiilgeechee yasan dandaa l ulstorjson alban tushaald shunasan
2018-02-05
Зочин:
Жинхэнэ хүний эрх зөрчигдсөн үед сүү долоосон гөлөг шиг чимээгүй явсан хуульч нэртэй сүгнүүдэд ийм юм ярих ёс суртахууны эрх байхгүй ээ.
2018-02-05
зочин:
Ардчилсан хөгжилтэй оронд 1 минут ажлаасаа хоцорсон сайд хүн огцрох өргөдөл өгч байхад Наранхүү бол үнэхээр болзол хангасан.
2018-02-05
ЗОЧИН:
ТЭР ХУУЛЬЧИД ГЭЭД БАЙГАА НЬ ХЭН БЭ? ТИЙМ СҮРХИЙ ХУУЛЬЧИД ЮМ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР ЗӨРЧИЖ, ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ГУТААН ДОРОМЖИЛОХ ЯВДАЛ ГААРЧ, ОЛОН МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ГУДАМЖИНД ГАРГАН ХАЯЖ, ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭН ШОРОН ГЯНДАНД ХОРЬЖ ТАРЧЛААН ЗОВООЖ БАЙСАН ТӨРИЙН ХУУЛЬ ЁСЫГ ДЭНДҮҮ ГАЖУУДУУЛЖ ДУРААР ДУРГИЖ УЛСЫН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ АСАР ИХЭЭР ЛУЙВАРДАН ШАМШИГДУУЛЖ БАЙХ 2012-2016 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ЗАСГИЙН ҮЕД ИНГЭЖ СҮРЖИГНЭЖ БАЙХГҮЙ ХААНА БАЙСАН ЮМ? ТА НАР ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ ТЭР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНДАА ОГТ СУУДАГГҮЙ НАРАНХҮҮГЭЭ Л ЭГҮҮЛЭН ТАТАХАА БОД. БИТГИЙ ШУДРАГА АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЯМДОРЖИЙГ ОРОЛДООД БАЙ, ЗҮГЭЭР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ. ЭДНҮҮД С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛЭРҮҮЛЭХИЙГ СААД БОЛЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. Ц.НЯМДОРЖИЙГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ.
2018-02-05