Босогчид ОХУ-ын “Су 24” онгоцыг устгаж, нисгэгчийг нь хөнөөжээ

Сирийн Идлиб мужид нислэг үйлдэж байсан ОХУ-ын “Су 24” байлдааны нисэх онгоц босогчдын дайралтад өртсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Сирийн босогчид газар-агаар ангиллын пуужингаар “Су 24” онгоцыг харваж, улмаар нисгэгчийг нь хөнөөсөн байна. Уг мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд баталжээ.
“Су 24” онгоц руу босогчид пуужин харвах үед нисгэгч нь амжилттай шүхрээр газардсан аж.
“Харин нисгэгчийн газардахь үед босогчид барьж, улмаар амийг нь хөнөөсөн” талаар яамнаас мэдээлсэн байна.
Нисгэгчийн газардсан бүс нутаг алан Аль-Нусра бүлэглэлийн эзэмшлийн бүс гэнэ.
Шалгалтаар босогчид онгоцыг “MANPAD” гэх зөөврийн төхөөрөмжөөр харваж, устгажээ.
ОХУ-ын эрх баригчид Сирийн Идлиб мужид курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Туркийн цэргүүдтэй хамтран амиа алдсан цэргийн цогцсыг олж авахаар тусгай ажиллагаа явуулж буйгаа мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ