Улаанбаатар
Кайли Женнер охинтой боллоо
2-5

Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер ээж болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 20 настай Кайли энэ сарын 1-нд амаржиж, охинтой болсон гэнэ.

 

Тэрбээр өнгөрсөн оноос реппер Травас Скоттой болзох болсон билээ. Хос охиноо мэндлэх хүртэл хүүхдийн талаар нууцалж байсан юм.

 

 

Кардашианыхантай хамт реалити шоуны шинэхэн анги өчигдөр цацагдсан бөгөөд энэ үеэр Кайлагийн ээж болсон үеийн агшинуудыг нийтэд түгээжээ.

 

Мөн Кайли жирэмсэн үеийнхээ зургуудыг инстаграмдаа байршуулж “Өнөөг хүртэл хүүхдийнхээ талаар нууцалж байсаныг уучлаарай” гэж бичсэн байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин