Нийслэлийн Засаг даргыг иргэдээсээ сонгодог болох уу
2018-02-05

Гэрэл зургийг MPA.mn

 

Намрын чуулган завсарлах хугацаа тулсан энэ  үед УИХ-аар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна.  Өнөөдөр нийслэл хотод  байнга оршин суугчдын тоо албан ёсоор 1.396 сая-д хүрч, манай улсын нийт хүн амын 44.7 хувьд хүрчээ. Өдөртөө дотоод болон гадаадаас зорчин ирдэг иргэдийн тоог нэмвэл 1.5 саяд хүрдэг гэсэн албан бус тоо байдаг.

 

Тиймээс  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хууль тогтоогчид үзсэн байна. Уг хууль  анх 1994 онд батлагдсанаасаа хойш өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулдаг байна.

 

Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байгаа юм.  Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцжээ.

 

Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болжээ. Иймд “хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж хууль санаалагачид үзжээ. Энэ хуулийн төсөлтэй зэрэгцээд нийслэлээс сонгогдсон гишүүд хамтран  тодорхой саналыг хүргүүлээд байгаа юм.

 

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг нэг хүн хашиж байдаг. Харин хуулийн төсөлд хүргүүлсэн саналд дээрх албан тушаалыг Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга гэсэн албан тушаалыг тус тусад нь салгаж, хариуцуулахаар тусгажээ. Ер нь зарим улстөрчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Засгийн газрын гишүүнчлэлтэй  болгох хэрэгтэй гэж ч үздэг. Гэхдээ энэ нь хуулиар бүрэн батлагдаагүй. Тэгээд үе үеийн энэ албан тушаалыг хашиж байсан, хашиж байгаа эрхэм 1.5 сая нийслэлчүүдээ тэр бүр хүрч үйлчилдэггүй нь үнэн.

 

Хуулийн төслөөр дээрх албан тушаалыг хоёр тусад нь салгахдаа, томилогоог ямар нэг улс төрийн оролцоогүй, нийслэлчүүд өөрсдөө шууд сонгодог байхаар тусгажээ. Өнөөдрийн тухайд НИТХ-ын сонгуулиар олонх болсон улс төрийн хүчин нэр дэвшүүлэн, төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгож байгаа. Хууль санаачлагчид “Нийслэлийн Засаг дарга засаг захиргааны ажлаа, Улаанбаатар хотын захирагч иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн үйлчилгээний ажлыг хариуцах учраас улс төрийн шаардлага тавихгүй. Тиймээс сонгуулийг ч улс төрийн намын оролцоогүйгээр нам бус явуулна” гэж тайлбарлаж байгаа юм. Олон улсын жишгээс харахад  Лос-Анжелосын нутаг дэвсгэр дээр 290 гаруй хот байдаг. Эдгээр хотууд нийлж Лос-Анжелос хэмээх том хотыг бий болгожээ.  

 

УИХ-аас сүүлийн үед нийслэл Улаанбаатарыг тэлж, хөгжүүлэх, ингэхдээ дүүргүүдийг хотын статустай болгох асуудлыг  хөндөх болсон. Уг саналыг ч мөн ажлын хэсгийн саналд тусгасан байна. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд алслагдсан  том дүүргийг бие даасан хот болгох саналыг оруулжээ. Багануур, Багахангай, Налайх, Баянзүрхийг бие даасан хот болгох санал боловсруулсан байна. Бие даасан хотын статустай болсноор төсөв, газрын эрх мэдэл, орон нутгийн татвар тогтоох,  нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэх эрх мэдэл шилжих юм. Ингэснээр түгжрэл утааны асуудлыг шийдэх, нийгмийн хэв журмыг сахих асуудлыг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бололцоо бүрдэх аж.  Ер нь дүүргийн орлогыг нийслэлд, нийслэлийн орлогыг  улсын төсөвт орлогод авдаг. Энэ нь нийслэлээс эхлээд дүүрэг  бүрдүүлсэн төсвөө захиран зарцуулах эрхгүй, асуудлаа шийдвэрлэж чадахгүй  хүндрэл учирсаар ирдэг. Тиймээс цаашдаа нийслэл өөрийн орлогоо захиран зарцуулдаг байя гэсэн саналыг үе үеийн нийслэлийн удирдлагууд тавьсаар ирсэн ч хэрэгждэгүй билээ. Учир нь улсын төсвийн орлогын  50 орчим хувийг нийслэл бүрдүүлдэг юм.

 

Хууль тогтоогчид Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд  Улаанбаатар хотын хилийн цэсийг тэлж, нутаг дэвсгэрийн эдэлбэр газруудыг нэмэх саналыг оруулсан байна.  Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот нь  Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувь гэнэ. Нийслэлчүүд бид дөрвөн ууланд хэт олуулаа бөөгнөрснөөс газар олголт, өмчлөл, дахин төлөвлөлт, бүсчлэл тогтоох асуудлыг оновчтой шийдэх боломжгүй, аялал жуулчлал, хөдөө аж  ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлж чадахгүй хүрчээ. Тиймээс эхний ээлжинд Улаанбаатар-Багануур, Улаанбаатар-Багахангай, Улаанбаатар-Хөшигийн хөндий нисэх буудал зэрэг алслагдсан дүүргүүдээ холбосон тусгай коридор газруудыг Улаанбаатар хотын эдэлбэр газарт нэмэх саналыг тусгасан байна.

 

Хэрвээ дээрх саналууд дэмжигдвэл нийслэлийн эрхзүйн орчин боловсронгуй болж,  нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашлаад нийслэлийн хөгжилд ч түлхэц болно гэж хууль санаачлагачид үзэж байна. Эрх баригчид үнэмлэхүй олонхи 65 суудалтай энэ үед гишүүдээс гаргасан дээрх саналууд дэмжлэг авах магадлалтай.  Гэхдээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг тусад нь салган өөр эрхмүүдийг сонгохыг дэмжих ч,  иргэдээр саналаар сонгууль явуулахыг улстөрчид хүлээн зөвшөөрөх нь юу л бол. Тэгээд ч иргэдээс сонгогдсон Засаг дарга, захирагч нар улстөрчдийн шантаажчид өртөхгүй  гэх баталгаагүй. Уг нь ч Нийслэлийн Засаг дарга, захирагч гэлтгүй дүүрэг, хорооны Засаг дарга нарыг ч иргэдээсээ сонгох нь хэрэгтэй ч, амьдрал дээр асуудал эсрэгээрээ "үйлчилдэг". 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХУЛГАЙЧ АВИЛГАЧ МАНАН ХУ Ж АА НАР БАЙСАН ЦАГТ ХЭН СОНГООД Ч ЮУУЧ ӨӨРЛӨГДӨХГҮЙ
2018-03-12
Хавдар:
Монгол орон 20 гаруй жил хулгайч дээрэмчдийн гарт орж оронд идэгдэж отонд баригджээ. Улсын нийслэл нь хуний эруул амьдрах эрхийг зорчих бодлогыг 20 гаруй жил явуулж хорт хавдарыг улам л тугээн дэлгэруулж байна.
2018-03-10
Тэгье
2018-03-10
иргэн:
Нийслэлийн Засаг даргыг сонгох тогтолцоог өөрчлөхгүй бол Хотын захирагчийг сонгоод ямар ч хэрэггүй харин ч зардал ихсэнэ ш дээ Тэгээд ч одоогийн байгаа тогтолцоог харахад Хот тосгоны даргад ямар ч эрх мэдэл байхгүй зүгээр л нэр төдий зардал гаргасан нөхөд бгаа шүү Тэгэхээр хот тосгоны дарга захирагч гэдгээ больж засаг дарга дангаар байхад хангалттай эсвэл Засаг даргаа болиод Хот тосгоны захирагч гэдгээр байх ёстой
2018-03-09
зочин:
Жуулчин гэж бараг ирдэггүй албан ажлаар ирсэн хүмүүсийг жуулчны тоонд оруулаад л нэг их жуулчин ирдэг гэхийн
2018-03-09
үнс нурмандаа дарагдаж гүйцлээ манай хот
2018-03-06
Su.Batbold muugui ajillaj bna. 2020 ond niisleld yalna aa.
2018-03-06
Иргэн:
СУЛБАГАР НАМЫН ДАРГЫН ҮЛБЭГЭР ТАВИУР ЯМАР МУУ БАЙДГЫГ ХОТЫНХОН ХАРЖ БАЙНА АА, БААХАН ХЭРЭГГҮЙ ОРОН НУТГИЙН ДЭВТААТ СОНГОЖ БАЙХААР ХОТ АЙМГИЙН ДАРГА ШҮҮХ ПРОКУРОРО ЦАГДАА АТГ ДАРГА НАРЫГ ИРГЭД ШУУД СОНГОДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ДААНЧ МАНАЙ ДАРГАНЦАРУУД ТЭГЭХЭЭС ҮХТЛЭА АЙДАГ УЧИР СААД ХИЙГЭЭД БОЛГОХГҮЙ Л ДЭЭ
2018-03-05
зочид:
6-р хорооны засаг дарга МАН-н хүн байснаа АН-н хүн болж нам дамжсан хөгийн авгай өөрөө тайлангаа худлаа гаргаж өөрийгөө магтаж бичээд ИХТ-н даргаар хамтран амьдрагчаа сонгоод АН сөнөжээ
2018-03-02
zochin:
Асуудал буруу тавигдсан байна. Засаг дарга бол хуулиараа, мөн олон улсын жишгээр Төв засгийн газрын орон нутаг дахь төлөөлөл тул түүнийг сонгох боломжгүй бас хэрэггүй Харин Хот тосгоны хуулианд заасан Хотын Захирагчийг бол улс төрийн намын оролцоогүйгээр сонгож байх ёстой. Энэ албан тушаал бол нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу ХОТЫН өөрөө удирдах ёсны засаглалын элемент бөгөөд зөвхөн тухайн хотынхоо оршин суугчдад ЗАХИРАГДАХ ёстой субъект юм.
2018-03-01
Ulgiisaikhan:
Мөн цагдаа шүүх прокурорын дарга нарыг олон нийтийн санал асуулга сонгуулийн аргаар сонгодог бол энэ заваан улс төр улс төрчид номхон хүлцэнгүй хуулийн хүрээнд ажиллаж амьдрах байх да
2018-02-21
ach:
Нэрнээсээ эхлэн алдаатай байна. ЗАСАГ ДАРГЫГ биш харин УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ сонгодог болох хэрэгтэй байгаа юм. Нэг үгээр хотоо байгуулж түүнийг удирдлагыг оршин суугчдаасаа сонгогддог ЗАХИРАГЧ болон Хотын ЗӨВЛӨЛнутгийн өөрөө удирдах байгууллага хэрэгжүүлдэг байх дэлхий нийтийн жишиг байнаа. Харин НИЙСЛЭЛИЙН ИТХ БОЛОН ЗАХИРАГЧ НАР НЬ НИЙСЛЭЛДЭЭ АЖЛАА ХИЙНЭ БИЗ ДЭЭ Манай хуулиудад байгаа НИЙСЛЭЛ - НИЙСЛЭЛ ХОТ - УЛААНБААТАР ХОТ гэсэн нэр томъёонууд цөмөөрөө хууль эрх зүйн хувьд огт өөр өөр ойлголтууд шүү. НИЙСЛЭЛ гэсэн нэгж бол манай улсын Үндсэн хуулинд заасан ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ юм. Ерөнхийдөө бусад аймгуудтай ижил эрх зүйн статустай гэсэн үг. НИЙСЛЭЛ ХОТ гэхээрээ хуулинд тодорхойлсоноор юуны өмнө ХОТ бөгөөд гэхдээ төрийн төв байгууллагууд, гадаад улсын Элчин яамд байнга оршин байдаг утгаараа НИЙСЛЭЛ хот юм. УЛААНБААТАР ХОТ бол Үндсэн хуулинд заасанчлан Монгол улсын бусад хотуудаас ялгагдах нийслэл хот нь юм. Харамсалтай нь эдгээрийн ялгааг хүмүүс тэр бүр мэд
2018-02-21
Kkk:
Su.Batbold u buteesenee Batuul shig ard tumendee tailagnaad uv l daa!!!
2018-02-20
Зочин:
Hotiin darga sain ajillaj baigaa. E.Bat-Uuliin hajuud shudarga hun yum.
2018-02-19
зочин:
маш зөв
2018-02-13
Зочин:
Яаж ч байсан су батболд гэдэг ярихаас өөр хийсэн юмгүй нөхрийг эхлээд зайлуулаад юм хийдэг чадвартай хүнийг хотын дарга болгох хэрэгтэй байнашүү
2018-02-11
zochin:
niisleliin darga ni sulbagar bolohoor dooduul ni gazrin naimaa hiisen buh ajiltanuud ni hamaatan sadniihaa ner deer hubiin kompanitai tegeed huviin hevshil irgediig daramtlaad l suuj bdag shd
2018-02-10
Өнөөдөр:
Цагдаагийн дарга шүүхийн дарга АТГ ийн дарга ерөнхий прокурор нарыг бас иргэдийн саналаар сонгодог болго
2018-02-08
Хөвсгөл:
Насаараа улсад ажилласан, ганц ч ширхэг тамхи зарж үзээгүй хирнээ 3 тэрбумын хөрөнгөтэй түүнийх нь тэрбум гаруй адуу мал байдаг Миеэгомбын Энхболд өөрийн сүргээ харилуулдаг нэг нөхрийн хүүхдэд Хотын даргын суудлаар авлигал өгсөн. Нөгөө нөхөр энэ их хотыг гэх өчүүхэн ч сэтгэлгүй амьтан өдөр хоногийг өнгөрөөж сууна. Энэ тэгээд ариун явдал юм уу? Хотынхон өөрсдөө сонгодог, чадахгүй бол огцруулдаг даргатай болохыг хүсэж байна. Тэгэхгүй бол хот хөдөөжөөд дууслаа, Одоо цагаан сар гээд баахан халбайсан дээл нөмөрсөн баагийнууд хотын гудамжаар дүүрнэ. Утаа униар нь бүр ихэснэ. Нөгөөдүүл нь бас машин уначихыг нь яана. Тэгээд нөгөө замын түгжрэл энэ тэр нь дийлдэхээ болино. Уг нь бол цагаан сарыг хөдөө тэмдэглэдэг баяр болгочихмоор байгаа юм. Гэтэл даргаасаа эхлээд хөдөөнийхнөөр дүүрчихсэн болохоор нийслэл хот яг л хөдөөний маягийн болоод байна.
2018-02-08
зочин:
ер нь нийслэл ч гэлтгүй орон нутаг аймаг сумдын засаг дарга нарыг ч иргэдээсээ сонгодог болгох хэрэгтэй байна.Монголд нам дагаж далдагнасан хүмүүсийг, их хурал цаашлаад нийслэл аймаг сумын даргаар сонгох нь хэрэггүй байгааг, бидний 27 жилийн хугацаанд сонгосон туршлагаас харагдлаа ш дээ
2018-02-07
Зочин:
Төсвөөс цалин авдаг бүх албан тушаалтанг иргэд сонгодог бас эргүүлэн татдаг байх хэрэгтэй бас эрхтэй. Яагаад гэвэл иргэд татвар төлдөг.
2018-02-06
Зочин:
SONGODOG PARLAMENTIIN JISHIG YUM BAIHDA
2018-02-05
Өөрөө огцроосой билээ:
МИ ОВОГТ ХОТЫН ДАРГААР ӨӨР ШИГЭЭ БҮЛБЭГНЭСЭН АМЬТАН ТАВЬЧИХСАН НЬ ЁСТОЙ ДЭМИЙ ГОНЗГОЙ БАЙНА АА
2018-02-05
Зочин:
Уйланхай шиг унжигнасан, хийж бутээсэн зуйлгуй, шоудсан, аялдан дагалдсан ийм улгар амьтнаас алдсан ч зоригтойхон хийгээд алдчихдаг аавын хууль сонгосон нь зевее зев!!!!
2018-02-05
зочин:
Зөв байна_ Эхний ээлжинд Су.Батболдыг солих хэрэгтэй,,, Хотод илүү эрчтэй ажиллабал ихийг бүтээх боломж байна...
2018-02-05
Зочин:
тэгье
2018-02-05
Зочин:
Маш зөв шүү харин өөрчлөлтиыг хийж чадах уу
2018-02-05
зочин:
маш зөв