И Жэ-Ён: Пак Ын Хэ дарамталсан учир мөнгө өгсөн
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн авлигын дуулианд нэр холбогдсон “Самсунг” группын өв залгамжлагч И Жэ-Ёны хэргийг давж заалдах шүүх хурал өнөөдөр болно хэмээн “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Хөх ордны тэргүүн асан Пак Ын Хэ болон түүний дотны найз Чой Сун Шилд их хэмжээний авлига өгсөн хэмээн И Жэ-Ёныг буруутгаж, шүүхээс өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд таван жилийн хорих ялаар шийтгэсэн юм.
Түүнээс гадна тус группын дөрвөн захирлыг авлигын хэрэгт буруутгаж, ялласан билээ.
Тэрбээр “Самсунг” группийн харьяа хоёр компанийг нэгтгэхийн тулд нэг компанийн үнэлгээг бууруулахад Пак ЫН Хэгийн туслалцааг авч, хариуд нь 8.8 тэрбум воны хахууль өгсөн болохыг тогтоожээ.
И Жэ-Ён өмнө нь болсон шүүхийн үеэр “Би ямар ч буруугүй. Пак Ын Хэ дарамталсан учир компанийнхаа мөнгийг өгсөн” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ