Галт тэрэг мөргөлдөж, 116 хүн шархаджээ
2018-02-05

Өмнөд Каролина мужид “Amtrak” компанийн зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Албаны хүмүүс зорчигч тээврийн галт тэрэгний чиглэлийг буруу зааснаас болж, дээрх осол гарсан хэмээн таамаглаж, цагдаагийнхантай хамтран мөрдөх ажиллагааг эхлүүлсэн тухайгаа мэдэгдэв.

 

Ослын улмаас “Amtrak” компанийн галт тэрэгт зорчиж явсан хоёр хүн амиа алдаж, 116 хүн шархаджээ. Галт тэрэг хуваарийн дагуу Нью-Йоркоос Миами хот руу явж байжээ.

 

Амиа алдсан хүмүүсийн дунд тус компанийн инженер бий гэнэ.

 

 

Өмнөд Каролина мужийн захирагч Хенри Макмастер “Энэхүү үйл явдлын улмаас төмөр замын аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцүүрийг эхлүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Эрх баригчид Бүгд Найрамдах намын гишүүд зорчиж явсан “Amtrak” компанийн галт тэрэг мөн осолдож, нэг хүн амиа алдсан билээ. Уг галт тэрэг хөдөлгөөнд оролцож байхад хажуунаас нь ачааны машин мөргөсөн юм.

 

Дээрх ослын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа “Өмнөд Каролинад болсон ослоор амиа алдсан болон бэртсэн хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэй” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
HOS ZAMTAI CH GESEN MORGOLDDOG
2018-02-05