МУИС-ийн удирдлага оюутны төлбөрийг үр ашиггүй зарж байна
2018-02-05

Гэрэл зургийг MPA.mn

 

МУИС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. 2012 оноос МУИС-ийг үүрэг гүйцэтгэгч нар удирдаж ирсэн. Үүнээс улбаалан ихэнх томилгоо улс төрөөс хамааралтай явагдаж байна. Үүрэг гүйцэтгэгч удирдлага их сургуулийн захиргааны албанд өмнө байгаагүй газар, хэлтсийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл шаардлагагүй албан тушаалуудыг зохиомлоор бий болгож, оюутны төлбөрийг үр ашиггүй зарцуулж байгааг эсэргүүцэж буйгаа багш нар хэлэв.

 

Тэд БСШУСЯ болон Төрийн албаны зөвлөлд МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах шаардлагыг тавилаа.


 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нөгөө шилэн данс хаачив? Оюутнуудаас цугларах тэр их мөнгө юунд зарцуулдагийг мэдэх хүн байна уу? Аягүй бол хэдэн дарга нараас өөр хэн ч мэдэхгүй дээ. Иддэг, уудаг, угаадаг, ар өврийн хаалга цэцэглэсэн газар болсон гэж ярих болоод удаж байна. МУИС ЭРДЭМ НОМЫН УУРХАЙ БАЙХ ЁСТОЙ!
2018-02-05
зочин:
Манайх ардчилсан орон л юм бол бусад орнуудын адил бүх шатны сургуулийг төлбөргүй болгож оюутнуудыг тэтгэлэгтэй болгох хэрэгтэй тэгэвэл энэ олон хувийн сургууль цөөрнө ер нь яаж ч бодсон амьдралаа яая гэж байгаа эцэг эхчүүд яаж хүүхдээ сургах юм бэ, юуны түрүүнд сургууль эмнэлэг хоёроо төлбөргүй болгож мэргэжил эзэмшүүлэх олон суруультай болж байж цааш хөгжих асуудлаа ярих хэрэгтэй.
2018-02-05
Bagsh:
Я.Төмөрбаатар их сайн менежер хүн юм. Маш сайн ажиллаж байгаа. Шуурхай, зан харьцаа сайтай. Р.Бат-Эрдэнийн хажууд дарга, удирдагч хүн юм. Гэхдээ академиких сургуулийн захирал биш ээ. Харин аж ахуйн захиралд бол таарч тэнцэж байна. Ямар ч гэсэн бас докторын дипломтой.
2018-02-05
1213456899:
Монголын ганц Үндэсний Их сургуулийг нь ямар ч эрдэмгүй, МАН-ын улс төрч, Багшийн дээдийн түүх-пиоенрийн удирдагчийн анги төгссөн гудамжны байдаг л нэг цүнх баригч удирддаг гэхээр Энэ сургуулийн нэр хүнд, Монголын академик боловсрол юу болх вэ
2018-02-05
Иргэн:
Боловсрол руу Лу.Гантөмөр гэж шаар улс төр оруулж самарч хаяад явсан даа.
2018-02-05
Зочин:
Demjij bna! Bolowsrolin salbar uls turuus haraad bus baih yostoi!
2018-02-05