Москва хотноо сүүлийн 100 жил ороогүй цас оржээ
2018-02-06

ОХУ-ын нийслэл Москва хотноо сүүлийн жил ороогүй их хэмжээний цас орсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Нийслэл хот тэр даяараа насанд хучигдаж, замын хөдөлгөөнд ихээхэн ачаалал үүсгэсэн байна.

 

“Ганцхан өдрийн дотор сарын хугацаанд ордог цас орсон” талаар Москва хотын Цаг уурын хүрээлэнгийн төвөөс уламжлав.

 

 

Цасны улмаас 2000 гаруй мод хугарсан бөгөөд нэг хүн модонд даруулж амиа алдсан болохыг албаныхан баталжээ.

 

Уг байгалийн үзэгдлийн улмаас Москва хотын нисэх буудлууд 150 орчим нислэг саатсан гэнэ.

 

Хот тохижолтын 70 мянга орчим ажилтан цасыг цэвэрлэж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин