Путин амиа алдсан нисгэгчдээ ОХУ-ын баатар цол нэхэн олгов

Сирийн хойд хэсгийн Идлиб мужийн дээгүүр нислэг үйлдэж байсан ОХУ-ын “Су-25” онгоцыг босогчид газар-агаар ангиллын пуужингаар харвасан билээ. Онгоцыг пуужин харвах үед нисгэгч нь шүхрээр амжилттай газардсан аж. Нисгэгчийн газардсан бүс нутаг алан хядах “Аль-Нусра” бүлэглэлийн эзэмшлийнх учир тэрээр амиа алджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу “Нисгэгч эцсийн амьсгал хураах хүртлээ террористуудтай тэмцсэн” гэж мэдэгдсэн байна.
Сүйрсэн “Су-25” онгоцыг нисгэгч, хошууч Роман Филипов жолоодож явжээ. Тэрээр 34 настай бөгөөд түүний эр зоригийг үнэлэн ОХУ-ын баатар цолыг нэхэн олгохоор болсон талаар “www.dailystar.co.uk” сайт мэдээллээ.
Нисгэгч гар бууныхаа бүх сумыг дуустал босогчдын гал нээсэн бөгөөд бүслэгдэх үедээ өөр дээрээ гар бөмбөг дэлбэлсэн болохыг босогчдын нийгмийн сүлжээнд байршуулсан бичлэгээс тодхон харагдаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ