Баянзүрх дүүргийн удирдлага “амь” оржээ
2018-02-06

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ.

 

Тэгвэл дүүргийн Засаг дарга 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжуудаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн Газрын албаны дарга дүүргийн Засаг даргатай хамтран ажиллахаар удаа дараа уулзалт хийсний үр дүнд ийнхүү иргэдийн газартай холбоотой хүсэлтийг цаашид хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.

Shuud.mn
Сонин хачин