БНСУ-ын хоёр иргэнийг саатуулжээ
2018-02-06

Гоо сайхны үйлчилгээ хийлгэхдээ анхаарал, болгоомжтой байхын мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулсаар буй. Учир нь Монгол Улсад бүртгэлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар хилээр нэвтрүүлж, иргэдэд үйлчилгээ үзүүлсэн зөрчил нэлээд илэрч байгаа юм.

 

Хамгийн сүүлд НМХГ-ын байцаагчид шалгалтаар БНСУ-ын иргэн Ким Ён Су, У Жин Жу нар хууль бусаар эмнэлгийн хэрэгсэл /биоутас/ хилээр нэвтрүүлж, гоо сайхны сургалт, үйлчилгээ үзүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.

 

Хууль зөрчсөн БНСУ-ын хоёр иргэнийг саатуулж, хууль бусаар оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хураан авчээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
монгол:
муусайн боловсон хужаанууд даварч байна.Эд нар монголд юу дуртайгаа хийж байна.
2019-12-22
сүмо:
гоо сайхны газар ресторан баар нэрээр монгол охидын биеэ үнэлүүлж байга байгаа муу солонгос лалруудыг ал..арай л дэндүү даварч байна..
2019-12-19