Жүжигчин Хью Грантын гар утсыг чагнаж байжээ
2018-02-06

Их Британийн нэрт жүжигчин Хью Грантын гар утсыг 2011 оноос өнөөг хүртэл нууцаар чагнаж байсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчин хувийн мэдээллийг нь хууль бусаар олж авч байсан “Mirror Group Newspapers”-ийг шүүхэд өгчээ.

 

Лондон хотын Дээд шүүх жүжигчний талд шийдвэр гаргаснаар тэрбээр заргаа авч чадсан байна.

 

“Mirror Group Newspapers” шүүхийн шийдвэрийн дагуу жүжигчинд нөхөн төлбөр өгч, д”ахин дээрх хууль бус аргаар олны танил эрхмүүдийг тагнан чагнахгүй” гэх амлалт өгсөн талаар жүжигчний өмгөөлөгч мэдэгджээ.

 

Тус сэтгүүл жүжигчинд хэр хэмжээний нөхөн төлбөр өгөхөөр болсон нь нууц хэвээр байна.

 

Хью Грант “Утсыг минь чагнаж байсаныг их хожуу мэдсэн. Би их гайхаж бас балмагдлаа. Энэ мэт хууль бус үйлдэл олон нийтэд хүнд цохилтц боллоо. Бид ирээдүйд илүү болгоомжтой байх болно” гэж хэлжээ.

 

Тэрбээр сэтгүүл авсан мөнгөө кибер халдлагатай тэмцэх “Hacked Off” төрийн бус байгууллагад хандивлахаа мэдэгдэж “Эдгээр залуус миний амьдралыг илүү тайван болголоо” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин