“Түрээсийн орон сууц”-ыг ашиглалтад оруулна

Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна.
Хуралдаанаар “Ахмадын орон сууц” болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэж байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт Улаанбаатар хотод “Буянт- Ухаа-II” 564 айл, “Хангай” хотхонд 214 айл өрх нийтдээ 1512 айл өрх хамрагдсан байна. Өнгөрсөн хугацаанд ТОСК-д 7000 гаруй иргэдийн өргөдөл ирсэн байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, төрийн албан хаагч, олон хүүхэдтэй айл өрхүүдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж байгаа юм. Цаашид үргэлжлүүлээд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжинэ. Дутуу баригдсан 60 хувийн гүйцэтгэлтэй 512 орон сууцны барилгыг ашиглалтад оруулах гэнэ. Нийтдээ 1500 гаруй орон сууцыг ашиглалт оруулах юм байна. Дээрх танилцуулгыг БХБ-ын дэд сайд хийсэн юм.
Дараагаар нь нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баярхүү “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн явцыг танилцууллаа. Нийслэлийн орон сууцны корпорациас “Түрээсийн орон сууц”-ыг Сонгинохайрхан дүүргийн 5 га газарт барих юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ